Одзаяа: Би зaлилaн хийгээгүй..

Одзаяа: Би зaлилaн хийгээгүй..

Одзаяа: За ганц нэг сэтгүүлчинцэр болон хэдэн сайтанцарууд дээр гарсан ХУУРАМЧ мэдээлэлд албан ёсоор тайлбар өгөхгүй бол болохгүй нь бололтой. Яагаад  залгаж байгаа нь ойлгомжтой, үндсэн үүрэг буюу “ҮНэн-г мэдээлээгүй учраас тэр.

Миний хувьд Монголын пэйж хуудсууд дундаас АНХ УДААГАА автомашин бэлэглэж байсныг санаж байгаа байх. Үндэсний үйлдвэрлэгч Лапша брэндтэйгээ хамтраад гоймон худалдан авч идсэн хүмүүс дундаас ШУДРАГААР, ЯГ ХЭЛСЭН ЦАГ ХУГАЦААНДАА, LIVE-р random-р тодруулж бэлэглэж байсан юм.

Эндээс гоймонг авч идсэн нэг ч хүн XOXИРООГҮЙ, улсад төлөгдөх ёстой 40 хувийн татвар ч төлөгдсөн /шалгуулж болно/ бөгөөд үр дүнд нь 4 хүүхэдтэй нэгэн сайхан гэр бүл автомашинтай болсон билээ.

За ингээд 2 дахь удаагаа буюу 2021 оны 02 сарын 11-нд дахин нэг автомашин бэлэглэх гэж байна. Дэлхий нийтээр цар тaxaл гарсантай холбогдуулан xөл xopио тогтоож, кинотеатрууд онгойхгүй байгаа учир Чононгоо фильм продакшн-ынхан Ээж хадны домог хэмээх киногоо онлайнаар буюу 2021 оы 02 сарын 11-ний 21 цагаас нээх гэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан нээлтийн билет авч киногоо үзэх хүмүүсийг нэг хаалттай групп болгон/ тэнд нээлт болно/ тэр дундаасаа Toyota Aqua автомашин, 3 ширхэг Samsung S20 fe гар утас, 3 хүнд тус бүр 1 сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр бэлэглэх гэж байна.

Эндээс ч мөн оюуны бүтээлийг хүлээн авч үзсэнээр хэн ч xoxИРОХГҮЙ юм. Гэтэл юугаа ч мэдэхгүй ганц нэг хүмүүс хүний хийж байгаа ажлыг ойлгохгүй, ойлгохыг ч xvcэхгүйгээр харлуулж, шүлсээ үсчүүлж, like share-н тоогоор мөнгө бодож үржүүлээд сууж байгаа нь өрөвдөлтэй.

Бид зүв зүгээр бусдаас нь мөнгө хураан салхинд хийсгэж, нөгөө нэгэнд нь өгдөг ажил хийгээгүй. Өдийг хүртэл дагагчдаасаа 100 төгрөг ч авч эсвэл дансанд байршуулж байгаагүй гэдгийг АЛБАН ЁСООР ДАХИН мэдэгдье Цаашдаа ч тийм зүйл хийхгүй!  Дахин хэлье, машин зарахын тулд мөнгө босгоогүй! Тийм уралдаанаас ялгаж салгаж ойлгоно уу.

Автомашинаа бид аль хэдийн ХУДАЛДААД АВСАН, утаснуудыг ч мөн би өөрөө явж өнгийг нь хүртэл сонгож ХУДАЛДАЖ АВСАН, Хадгаламжийг ч ЧЕК бичээд бэлдсэн. Гол нь материаллаг эд зүйлс биш, оюуны бүтээлийг нь л олон хүн үзээсэй гэсэндээ хийж байгаа МАРКЕТИНГИЙН ажил юм. Хэмээлээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү