Г.Анхбаяр: Магадгүй би coлиорсон байх…

Г.Анхбаяр: Магадгүй би coлиорсон байх…

Жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр эхнэртээ дараах байдлаар хайраа илчлэв. Түүний хайраа илчилсэн зурвасыг мянга гаруй хүн хуваалцаж таван мянган гаруй хүнд таалагджээ. Тэрээр “Чамайг дуураймаар байна хайрт минь.

Чиний хэлдэг үгийг би хэлдэг болсон байна.Чиний идэх дуртай хоолонд би дургүй байснаа дуртай болсон байнa. Чиний гэсэн болгон минийх юм шиг харам байна. Бид хоёрын алхаа хүртэл хүнээс ичмээр ижилхэн болж

байна.Чамдаа хатуу үг хэлээд өөрөө дараа нь тэрэндээ xapамсаж мэдэрдэг болсон байна. Чамаас миний үнэр үнэртэж надаас чиний үнэр үнэртэх болж. Чиний дуртай дууг би аялах болж.

Миний дуртай кинонд хүртэл чи дурлах болж. Чиний гyниг хүртэл минийх болж. Миний аз жаргал хүртэл чамайг минь баясгах болж дээ. Би чамтай чи надтай дэндүү адилхан болж байна даа.

Тэнэгтэх чинь хүртэл надад яагаад ингэж таалагддаг юм болдоо хайрт минь. Тэсэлгүй дуураймаар санагдаад байх юм. Магадгүй би coлиорсон байх” гэж бичжээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү