Дуучин В.Баттулга “удам залгах” хүүтэй болжээ

Дуучин В.Баттулга “удам залгах” хүүтэй болжээ

Удам залгасан дуучдын нэг бол бидний сайн мэдэх дуучин Вандан, Дуламсүрэн нарын хүү В.Баттулга юм.

Сүүлийн үед охин Б.Дуулимтайгаа хамтарч уран бүтээлээ хийгээд амжилттай яваа. Түүний хувьд гурван охинтой.

Охиддоо ч сайн аав гэгддэг түүнийг олон хүмүүс магтдаг юм билээ. Олны танил үлгэр жишээ аав удам залгах хүүтэй болжээ.

Тэрбээр “Голомт залгах Хүүтэй боллоо Аав Анай хоёр нь энд баярлаал тоглолтоо эхлэхгүй хүлээж байлаа. Үүнээс илүү жаргал хаа ч үгүй билээ” хэмээжээ.

Түүний охин Б.Дуулим цахим хуудаснаа ээждээ хандаж:

Ээжээ? Эмэгтэй хүн бүр яагаад тань шиг биш юмбэ? Яагаад эмэгтэй хүний амнаас гархааргүй муухай үгсийг хүний үрд хэлж дандаа зэмлэдэг юм бэ? Яагаад ээжээ? Аав ээжийнхээ хайранд дэндүү ихээр эрхэлж өссөн болохоор би ийм эмзэг юм уу? 🥺

Ээж маань надад дандаа хэлдэг. Эмэгтэй хүн гоё ганган байх ёстой яадаг юм миний охин цэцэг шиг залуу насан дээрээ хүссэнээрээ буд, хүссэнээ өмс, хүссэнээрээ өөрийгөө бүх зүйлд сорь, гоёж гангал ганц л амьдарна бусдад биш өөртөө таалагдаж амьдар гэж дандаа хэлдэг. Аав ээж минь надад хангалттай анхаарал халамж тавьж хайрлаж байгаа. Бүх зүйлийг надад зааж сургаж байгаа. Та 2- оосоо ч сонсож байгаагүй олон зэмлэлийг би одоо бодход хүлээж авах чадвартай болжээ. 20 насны босгыг давах тийм ч амар биш юм. Надад гутрах, шантрах үе зөндөө байсан. Гэхдээ би бууж өгөөгүй ээ. Хичээсээр л байсан. Илүү ихээр ч хичээх болно.2 дүү аав ээжийнхээ төлөө тултал хөдөлмөрлөнөө амлаж байна♥️


Leave a Reply

Your email address will not be published.