9-р сараас тэгш сондгойгоор зорчино

9-р сараас тэгш сондгойгоор зорчино

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн нийслэлийн авто замын ачаалал эрс нэмэгдэж түгжрэл дээд цэгтээ хүрдэг гэхэд буруудахгүй. Хичээл эхлэхээс өмнөх долоо хоногт буюу 8-р сарын 27,28-ны өдрөөс эхлээд долоо хоногийн

хугацаанд автомашинуудыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гараад байгаа. Долоо хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах асуудлыг энэ долоо хоногт

багтаан хотын удирдлага эцэслэн шийднэ гэдгийг Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н. Сугар мэдээллээ. Хэрэв тэгш сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарвал замын ачаалал 40 орчим хувиар буурна гэж тооцоолж байна.

Харин иргэдийн зүгээс өвлийн хүйтэнд хүүхэд хичээл сургуульд нь зөөдөг учир энэ асуудлыг завшаарахгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү