МИАТ-ын захирлууд бyyдалд хоносон мөнгөө төсвийн мөнгөөр төлжээ

МИАТ-ын захирлууд бyyдалд хоносон мөнгөө төсвийн мөнгөөр төлжээ

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа асуудлыг цувралаар хөндөж байна. “МИАТ” ТӨХК-ийн тухайд

Төрийн хэмнэлтийн хууль батлагдан гарсны дараа буюу 2022 оны зургаа болон долоодугаар сард Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д 100 сая төгрөг төлж зар сурталчилгаа

 хийлгэсэн асуудлыг өмнөх удаад ил болгосон. Тэгвэл энэ удаад МИАТ ТӨХК-ийнхан өндөр үнэтэй зочид бyyдалд хоноглож буудлын төлбөрөө төрийн өмчөөс шилжүүлдэг асуудлыг хөндөж байна.

Тухайлбал, тус компанийн зүгээс тансаг зэрэглэлийн зочид бyyдлын үйлчилгээ эрхэлдэг “Шангрила-Улаанбаатар Хотел” ХХК руу 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 22,080,009.54 төгрөгийн “буудлын төлбөр” нэрээр шилжүүлсэн

байна. Энэ нь Б.Мөнхтамир тэргүүтэй “МИАТ”-ын удирдлагууд Шангрила мэтийн тансаг буудлуудад хонож өнжин төсвийн хөрөнгийг гарын салаагаараа урсгаж явдаг болохыг батлаж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү