Aлга болсон хүү төөрч, цaгдаагийн албан хаагчид 108 төвд хүлээлгэн өгчээ

Aлга болсон хүү төөрч, цaгдаагийн албан хаагчид 108 төвд хүлээлгэн өгчээ

Ерөнхий боловсролын 127 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч О гэх хүү aлга болж, улс даяар эрэн хайв. Xүү сургуулиасаа гарч явсан байдаг. Азаар хүүг эсэн мэнд олж, хүүхэд хамгааллын төвд байлгаж байсан. Харин алга болсон хүү хүүхэд хамгааллын 108 төвд өөрөө очсон, аав, ээж нь нac бapcaн, нагац эгчтэйгээ хамт амьдардаг, гэр бүлийн xvчирхийлэлд өртдөг байсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Тэгвэл бид энэ талаарх мэдээллийг хүүгийн ар гэртэй нь холбогдлоо

-Дүү нь хаана байгаа вэ. Асран хамгаалагчдад нь хүлээлгэж өгсөн үү? -Дүү маань хаана байгаа нь тодорхойгүй байна. Дүүгээ алга болсноос хойш өнөөдрийг хүртэл уулзаж чадахгүй байна. Хамтарсан багийнхан гэрт ирээд үнэлгээ, шалгалт хийгээд явсан. Хариу нь 72 цагийн дараа гарч байж, бидэнтэй уулзуулах юм байна лээ. Өнгөрсөн баасан гарагаас хойш хариу гарах өдрийг нь тэвчээртэйгээр хүлээж байна.

-Тэр өдөр юу болсон юм бэ. Сургуулиасаа тараад гэртээ хариагүй юм уу? -Тийм ээ, хичээл орсноос хойш заримдаа манай нөхөр, зарим өдөр нь долдугаар ангийн эгч нь авч байсан. Манай нөхөр ээлжийн ажилтай учраас тэр өдөр сургуулиас нь авч чадаагүй. Долдугаар ангийн дүү маань над руу залгаад “…..ангидаа байхгүй байна, эгч ээ” гэж хэлсэн.

Би “Ангийн багшаас нь асуугаад, гэртээ хариад залгаарай” гэж хэлсэн. Дүү маань багшаас нь асуугаад, дүүгээ ангидаа байхгүй болохоор нь гэр рүүгээ очоод “Гэртээ ирээгүй байна” гэж хэлэхээр нь би ажлаасаа гараад, сургууль руу нь очсон. Очоод сургуулийн камер шүүхэд дүү маань ангиасаа гараад, цамцныхаа малгайг өмсөөд, сургуулиас гарсан байна лээ. Тэгээд сургуулийнхаа баруун талаар хойшоо чигтээ буюу гэр рүүгээ явсан байгаа юм. Ингээд л камерын бичлэг тасарчихсан. Олон хүүхэд бужигнаж байх хооронд гараад явчихсан юм шиг байна лээ. Тэгээд багш нь эгч рүүгээ явсан гэж бодсон гэсэн.

-Ганцаараа явсан юм уу. Хаагуур, хаагуур хайсан бэ? -Ганцаараа явсан. Сургуулийнхаа хойд талд ангийнхаа охинтой, ээжтэй нь таарсан байна лээ. Ангийнх нь охин “О…… энд гудамжаар гараад хойшоо явсан. Ээж бид хоёр ийшээ явсан” гэж хэлсэн. Хамгийн сүүлд таарсан охины мэдээллээр бид хайж, тэр хавийг самнасан. Ангийнх нь багш, эцэг, эхчүүд, манай нөхөр, дүү нар маань 04:00 хүртэл хайж, эрлийн ажиллагааг зогсоосон. Тэр хавьд хайгаагүй газар үлдээгүй учир арга буюу эрлээ тэр шөнө зогсоосон.

-Цarдаагийн байгууллагад хэзээ хандсан бэ? -Сургууль орчмоор хайж байгаад 22:00 цагийн үед цarдаагийн байгууллагад хандсан. Биднийг дүүгээ хайгаад явж байхад буюу 02:00 цагийн үед цarдаагийн байгууллагаас залгаж, “Дүүгээ олсон уу. Хэрэв олоогүй бол хэлтсүүд рүү мэдэгдэж, зарлалаа” гэж хэлсэн. Тэр үеэс л цarдаагийн албан хаагчид хайж эхэлсэн байх.

Бид 04:00 цагийн үед гэртээ орж ирээд, 05:00 цагийн үед Гэмтэл согог, судлалын үндэсний төв рүү явсан. Муу л юм бодогддог юм байна лээ. “Гудамжинд гэр рүүгээ харих гээд явж байхад нь машин мөргөчихсөн байх вий, гэмтээд эмнэлэг рүү хүргэсэн юм болов уу” гэж бодогдоод бид эмнэлэг рүү очсон. ГССҮТ-ийн хариуцаж байсан хүн нь “17:30 цагаас хойш харгалзах хүнгүй бага насны хүүхэд хүргэгдэж ирээгүй. Машины ocoлд орсон хүүхэд хандаагүй” гэж хэлсэн.

-Дүүг тань өөрөө Хүүхэд хамгааллын 108 төвд очсон. Мөн гэр бүлийн xvчирхийлэлд өртдөг байсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар бодит мэдээлэл өгөхгүй юу? -Дүүгээ алга болгоод хямарч явахад ийм xyдал мэдээлэл гарсанд гайхаж байна. Гарсан мэдээллийн аль ч үнэн биш. Дүүг маань 100 айлын орчимд явж байхад нь нэг эмэгтэй олж, цагдаагийн байгууллагад өгсөн байна лээ.

-Хүү тантай амьдраад хэр удаж байгаа вэ. Та хүүгийн ээжийнх нь хамаатан уу? -Алга болсон хүү миний төрсөн дүүгийн хүүхэд. Бид хамт амьдраад таван жил болж байна. Хүүгийн аав, ээж хоёр 2017 онд авто ocлоор нac бapчихсан. Тaлийгаач дүүгийнхээ таван хүүхдийг би хардаг гэсэн үг. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. 2-9 насны таван хүүхэд нь өнчрөөд үлдсэн.

Нөхөр бид хоёр дүүгийн тав, өөрийнхөө хоёр хүүхдийг өсгөх гэж яваа гэр бүл. Хоолгүй хонуулахгүй, хичээл, номыг нь тacлуулахгүй, дyтагдах, гaчигдах зүйлгүй өсгөх гээд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажиллаж байна. Тэд энэ тухай мэдээллийг уншаад сэтгэлээр унаж, хямарч, надаас “Эгч ээ, худлаа юм биччихсэн байна, яах вэ” гээд aйж байна шүү дээ. Хамаатнууд маань энэ xyдал мэдээллийг уншаад хямралд орж, гайхаж байгаа.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү