Баттулга Хүрэлбаатар хоёр троллуудын дайн эхлүүллээ…

Баттулга Хүрэлбаатар хоёр троллуудын дайн эхлүүллээ…

Сангийн сайд асан Хүрэлбаатарыг солонгос улсад казино тоглож байгаа зураг сошиал орчин тархсан. Тэгвэл энэ зураг хуурамч гэж Хүрэлбаатар өөрийн сошиал хуудастаа тайлбар хийжээ.

Хүрэлбаатар: Гүтгэлэгт хариу өгье. Фотошопоор зураг эвлүүлээд казиночин болгочих гээд яджээ. Уруулаа норгож байгаа энэ зургийг намайг гүтгэсэн, доромжилсон ихэнх эвлүүлэгт оруулах юм.

Хэсэг женкочид намайг Америкийн хоньчин, казак, хужаа болгох гээд аргаа барсан, одоо казиночин болгочихвол муухай харагдана гэж бодсон уу, больж үз. Заримдаа арай өөр зураг ашигла, үнэмшилтэй харагдана.

Дээлтэй, бүрх малгайтай зураг сүртэй ш дээ, ялгараад л. Хэмээн бичжээ. Манай дарга нар амралтын өдрөөрөө солонгос нисэж казино тоглодог нь бараг л жирийн үзэгдэл мэт болсон.

Тиймээс иргэд тараад байгаа зургийг хуурамч гэдэгт итгэхгүй байгаа юм. ямартай ч сонгууль дөхөөд сошиал дайнаа эхлүүлээд авчээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү