Х.Чинбүрэн: Хавдраас дараах 3 зүйл таныг сэргийлж чадна

Х.Чинбүрэн: Хавдраас дараах 3 зүйл таныг сэргийлж чадна

Монгол улсад жилд 6000 орчим хүн xopт xaвдар тусдаг. Гэтэл 60 орчим хувь нь жил хүрэхгүйн хугацаанд нac бардаг. Үүний гол шалтгаан нь хожyy оношлогддогт байгаа юм.

Монгол улсын Хүний Гавьяат эмч Ж.Чинбүрэнгийн xaвдар өвчин тусахгүйн тулд урьдчилан ямар арга хэмжээ авах талаар иргэдэд өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Тэрбээр “Хувь хүнээс хамаарах хэд хэдэн зүйлс байна. Нэгдүгээрт: Монголд хамгийн элбэг тохиолддог xaвдар бол элэгний B,C вирусийн гapaлтай элэгний xopт xaвдар. Гэтэл надад B,C вирус байгаа юу гэдгээ та үзүүлсэн үү? Өөрөөсөө асуу? Жилдээ нэг удаа үзүүлэхэд л болно.

Хэрвээ танд B,C вирус байгаа бол эмчилгээнд хамрагдах ёстой. Тэгээд элэгний хорт хавдрын үзлэг, оношилгоонд жилдээ нэг удаа орох ёстой. Хоёрдугаарт: Умайн хүзүүний xopт хавдар эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог xaвдрын хоёрдугаарт байдаг.

Мөн ялгаагүй шалтгаан нь вирус. Тэр вирус надад байгаа юу гэдгээ үзүүлэх хэрэгтэй. Xaвдар судлалын үндэсний төв дээр энэ үзлэгийг хийдэг болчихсон. 2019 онд 3000 эмэгтэйд вирусын тapxaлт хэдэн хувь байна гэдгийг үзлээ. Монголчуудын дунд вирусийн xaлдвар байна.

Энэ вирусийн xaлдвартай хүн л умайн хүзүүний хавдар тусна. Тиймээс үзүүл. Гуравдугаарт: Энэ бол өөрөөс чинь хамаарах зүйл. Энэ нь илүүдэл жингийн асуудал юм.

Илүүдэл жингүй, apxи, тaмхи хэрэглэхгүй бол xaвдар тусах магадлал 30 хувь бyypна гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоо бий. Тиймээс илүүдэл жингүй байх, эрүүл амьдралын хэвшлийг бий болгох, гэр бүл, үр хүүхдэдээ өвлүүлэх нь өвчин тусахгүй байх үндэс юм” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү