Хүүхдэд нугасаар мэдээ алдуулалт хийгээд хагалгаа эхлэхэд хүүхэд мэдрээд уйлах гээд байсан

Хүүхдэд нугасаар мэдээ алдуулалт хийгээд хагалгаа эхлэхэд хүүхэд мэдрээд уйлах гээд байсан

2019 оны 5 дугаар сарын 10 ны өдрийн аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт олгой нь дотроо хагарсан гэж таамгаар онош тавиад, мэс заслын эмч Эрчулуун, унтуулгын эмчээр дадлага хийж байсан Алтанзаяа нар нь хагалгаанд орохдоо /Алтанзаяа нь төвөнхийн хошуувчтай хагалгаанд орноо гээд жижүүр солилцсон Ариунаа эмч нь заавар зөвлөмж өгөөд байхад би төвөнхийн хошуувчтай ерөнхий унтуулга хийх чадвар эзэмшээгүй байсан гэж өөрийгөө өмөөрдөг.

Хүүхдэд нугасаар мэдээ алдуулалт хийгээд хагалгаа эхлэхэд хүүхэд мэдрээд уйлах гээд байсан /тэр нугасын олж,тариагаа шахаж чадсан бол хүүхэд мэдрэхгүй, тариагаа хийх газар нь хийж чадаагүй/ тэгээд судсаар нь нэг мөсөн унтуулга хийсэн 19 хоног ямарч ухаангүй байсан.

Одоо ийм байдалтай 3 жил боллоо. Тухайн үед эмчилгээ эрхэлсэн орлогч дарга байсан Жавзан хүүхдийн буруу сүрьетэй хүүхэд байна. Танай удамд сүрьеэтэй, хэн хэн байна гээд л, ринтген уушигны үзлэг хийгээд сүрьеэ биш гэтэл, тэгвэл менингеттэй хүүхэд, ингэдэг юм гээд давтан давтан нугасны ус аваад өөрсдийгөө хамгаалж эхэлсэн дээ.

Унтуулгын тунг хэтрүүлж хийснээс хүүхдийн тархи гэмтэж тэр дороо саажилттай болсон. Тэрийгээ нууж ар гэрийнхэнд хэлэхгүй, сүрьеэгийн тасгийг ав гэсэн байсныг сүүлд мэдсэн. Сүрьеэтэй байсан гэж шууд алах гэж байсан. Үүнийг гардан зохион байгуулсан Жавзан одоо Аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргыг түр орлон гүйцэтгэгч хийж байгаа.

Тухайн үед Жавзан та даргын сэнтийрүү зүтгэдэг шигээ ажилдаа хариуцлагатай байсан бол, Алтанзаяа дадлагын эмч чинь илүү цагийн мөнгө авах гэж улирч жижүүрт гарахгүй байсан, одоо энэ амьдаараа тамд унасан 4 мөч тархи нугас нь байнга таталт өгч зовж байгаа хүүхэд үеийн хүүхдүүдтэйгээ сурч боловсроод, дэгэж дэрвээд гүйж байх байлаа.

3 жил боллоо мартсан гэж бодоогүй биздээ. Шүүх цагдаагийн үйл ажиллагааны талаар бол ярих ч юм биш. Үнэхээр ичмээр.


Leave a Reply

Your email address will not be published.