Миссийн тэмцээнд Монголыг төлөөлөх бүсгүйг сонголоо

Миссийн тэмцээнд Монголыг төлөөлөх бүсгүйг сонголоо

“Miss Universe” уралдаанд монгол улсыг төлөөлөх бүсгүйг шалгарууллаа. 1.5 тэрбум үзэгчтэй, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Miss Universe” тэмцээнд манай улсаас 2018 онд загвар өмсөгч Д.Долгион,

2019 онд мисс Б.Гүнзаяа нар оролцож байсан билээ. “Miss Universe Mongolia 2019” уралдаанд 50 гаруй үзэсгэлэнтэй бүсгүйчүүд өрсөлдсөнөөс мисс Б.Гүнзаяа тэргүүн миссээр тодорсон.

“Miss Universe Mongolia 2019” тэмцээний тэргүүн мисс Б.Гүнзаяа Дэлхийн 90 гаруй орны мисс өрсөлдөж “Miss Universe” уралдаанд оролцож байсан юм. Тэрбээр “Mongol Model” агентлагт харьяалагддаг.

Мисс Б.Гүнзаяа эрх зүйч мэргэжилтэй. Монголоос анх удаагаа Азийн кино наадамд уригдан, 2017 онд улаан хивсний ёслолд оролцож байжээ. “Намуухан”, “Царайлаг өдрүүд” зэрэг уран сайхны кинонуудад дүр бүтээсэн. Хөнгөн атлетик, усанд сэлэлтийн спортоор хичээллэдэг.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү