Ц.Нямдорж: Би Монголын төрд 41 жил зүтгэсэн цор ганц хүн

Ц.Нямдорж: Би Монголын төрд 41 жил зүтгэсэн цор ганц хүн

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланд ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон. Түүнийг ҮХЦ-ийн гишүүн, Ерөнхий прокурор болж

магадгүй гэсэн мэдээлэл яригдаж байгаа бөгөөд энэ талаар нь Zarig.mn сайт тодруулсан байна.  Тэрбээр, “Миний хувьд намын Ерөнхий нарийн бичгийн даргад ажлаа өгч байгаад баяртай байна.

Би улс төрд ороод 41 жил болж байна. Нам, УИХ, ЗГ-ын түвшинд хамгийн удаан ажилласан цор ганц хүн. Залуучууд ажлаа сайн хийнэ гэж найдаад амжилт хүсээд явж байна.

Миний хувийн амьдрал бол та нарын анхаарал татах асуудал биш” гэсэн юм. Зарим нэг нь түүнийг тэтгэвэртээ гарч байгаа гэж байгаа боловч, түүнийг үндсэн хуулийн хуулийн

цэцийн гишүүн болох тохироотойгоор суудлаасаа бууж байгаа талаар яригдаж эхлээд байгаа юм


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү