Улсын аварга О.Хангай: Зүсэм тарвасандаа биш…

Улсын аварга О.Хангай: Зүсэм тарвасандаа биш…

О.Хангай аварга “Манай Ховд нутгийн нэгэн брэнд бол тарвас. Нутгийнхаа энэ ургацаар бөхөд хайртай монгол түмнээ дайлъя, амтлуулъя гэж шийдээд энэ арга хэмжээг зохион байгуулсан.

Ойролцоогоор 6 тонн тарвас авчирсан. Миний тооцоолсноос хүмүүс даваад явчихлаа. 14.00-18.00 цагийн хооронд арга хэмжээгээ зохион байгуулна. Цаг болоогүй байхад л олон хүн ирсэн байна. Нэг кг ч тарвас зарахгүй, дайлна” гэлээ.

14.00 цагаас эхлээд 15.00 цагийн байдлаар буюу нэг цагийн дотор гурван тонн тарвас дуусжээ. Түүнтэй зурагаа авхуулах гэсэн хүмүүсийн дараалал их байв.

Олон хүн дунд тэр зүсэн тэмүүлж явсаар хаалганы цаана орлоо. “Би явахгүй ээ, байж байна. Санаа зоволтгүй” гэсээр тэр цагаан хашааны хаалгаар орж, түр тусгаарлагдлаа.

Хогийн сав боломжийн хэмжээнд байрлуулсан ч идсэн тарвасны хальсаа иргэд газраар хөглөрүүлсэн нь хог болж нүдэнд тусаж байв. Мөн “Хүүхдийн гутал алга болчихлоо” гэж дуу алдах хүмүүс ч байлаа.

Зүсэм тарвасандаа биш, зүлэг ногоон дэвжээн дээр гаргасан хөлсийг минь хатаагүй байхад хүрэлцэн ирсэн, бөхдөө хайртай Монголынхоо ард түмэндээ баярлалаа.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү