Мөнхжин: Хурдан зайлж далайн эрэгт хэвтмээр…

Мөнхжин: Хурдан зайлж далайн эрэгт хэвтмээр…

Ер нь байна ш дээ тэ… чин үнэнг хэлье! IHC та нарыг маш их давраасан юм байна. GATE.IO биржийг, дэлхийн шилдэг биржийг тоохгүй болтлоо даварчээ! Дүжирчээ! Өөрийн крипто бирж, санхүүгийн компани, Wallet, NFT, DAO – той өөр ямар дэлхийн төсөл байна гаргаад ир!

Дэлхийн топ 10 биржийн 2 дээр нь 1 жилийн дотор гарч байгаа төсөл ойр хавиасаа олоод ир! Монголд гарсан бусад 60,70 койноо хар. Хог новш. Зүгээр л мөнгө аваад алга болсон хүмүүс. Өөрсдөө өр ширээ дарсан жинхэнэ луйварчид!

1 жилийн дотор ийм их ажил хийж, 2-3 сар тутам шинэ төслүүд хэрэгжүүлж байгаа Монгол битгий хэл дэлхийн төсөл гаргаад ир! Өнөөдөр бид ажил хийж байгаа болохоор муулуулж байна. Өнөөдөр миний баярлах ёстой өдөр байсан ч баярлаж чадсангүй.

Унтаж ч чадсангүй үүрийн 7 цагт үүнийг бичиж сууна. Бараг 1 жил алга болж байгаад нэг бирж зарлавал aлax юм шиг байна. Бид шаардлагыг өөрсдөө дэндүү өндөрт тавьжээ! Сүүл рүүгээ бүүр… BINANCE биш байсан юм уу өө заза ч гэж байх шиг. Зүгээр мөнгө цацаад л гардаг гээд ойлгочихсон.

Дэндүү даварчээ даварч! Та нарын ихэнх нь ханш 5 хүрвэл зараад гарна. Удаан хүлээчихээд ашиг хүртэх биш, алдагдалгүй л гарч байвал зарахаа бодох хүмүүс. Өнөө маргаашийн сэтгэлгээ, амьжиргааны түвшин, нийгмийн байдал, санхүүгийн чадамж угаас тийм.

Зөвхөн та нартай л байгаа цагт IHC өөдлөхгүй. Тиймээс би гадаадаас HODLER- ууд авах ажилдаа үүнээс хойш 100% анхаарна! Ядаж гадаад HOLDER- уудтай болж ядаж байхад, гадаад бирж дээр гарахад юм үзээгүй юм шиг DUMP хийхгүй байж туслаарай.

Ханшийг тогтоон барихын тулд хамаг мөнгөө зарсан! Vxcний чинь би баяжих!!! Би өөрөө маш их мөнгөөр та нарын DUMP-ыг авч алдаж байна! Ихэнх Монголчууд бол үнэхээр хайргүй, хөгийн хүмүүс! Би IHC – гээс өмнө хөрөнгийн зах зээлийн арилжаагаараа олон сая доллар хийгээд хэл ам татлахгүй, ийм их стрессгүй, гэр бүлтэйгээ байнга хамт, ямар их аз жаргалтай байснаа боддог!

MOT WEALTH ACADEMY- гээ Англи хэл дээр гаргах гээд бүр бэлдчихсэн байсан. Одоо тэгсэн нөгөө арилжааны ашиг маань ч байхгүй, харин бүр олсон хэдээрээ та нарын DUMP- ыг аваад дууссан. Одоо тэгсэн намайг Луйварчин, өөрөө баяжсан гэж xyцна.

Нэг бодлын дэндүү гомдолтой байгаа шүү! Монголчууд л ингэж хүнийг хэмлэж чадна! Нэг бодлын энэ төслөө бушуухан амжилтанд хүргэчихээд үтэр түргэн энэ хогийн газраас зайлж далайн эрэгт хэвтмээр!


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү