Аав: ” Ээээ эцэг чинь, цycaap тээглэ”

Аав: ” Ээээ эцэг чинь, цycaap тээглэ”

Манай том эгч зүүдэлнэ гэж самарна, хажуудхаа хашраадаг хүн байнаа. Хааяа цуглахаараа эгчийн зүүдэлсэн паянг ярьж элгээ хөштөл инээлдэцгээнэ. Паянгаас нь: 1. Намайг бага байхад шөнө ид нойрны 4н цагт гэнэт эгч маань орь дуу тавьж босоод

“Хятадууд дайрах гээд хил дээр ирчихсэн удахгүй энүүгээр бөмбөгдөх гэж байна хурдан босоцгоо гээд Аавыг чирч гулдраад турсиктэй нь хөөгөөд гаргачихав. Төд удалгүй аав орж ирээд, -Тээглэсэн шаар чинь сайхан унтаж байхад хөөгөөд гаргачих юм. Яах гэж гарлаа байз гэж бодоод орцны үүдэнд баахан зогслоо гэсээр орж ирэв.

2. Нөхрөө аав ээжтэй танилцуулаад оройтсон болохоор манайд хонохоор болоод нэг оронд унтав. Шөнө дунд гэнэт, -“Чи муу надаас өөр юу хүсээв?Чи намайг эмэгтэй болохоор яаж ч чадахгүй гэж бодоо юу?? Май чи гээд хажуудаа унтаж байсан нөхрийнхөө духнаас нь цус гартал хазаад автал нөхөр нь нойрноосоо сайн сэрж амжаагүй,

-“Яаая, нохойгоо хориоч ээ, хүн барилаа” гэж чарласан байгаам.Одоо хүртэл духандаа сорвитой хүн асуухаар: ” Аа нэг эмнэг адуунд хазуулцан” гэдэг юм гэсэн. Зүүд part-2 1. 90оны эхээр би 1-р анги, эгч маань их сургууль төгсөх гээд шалгалттай байсан үе.

Эгч маань олон хоног нойргүй хонож шалгалтандаа бэлдсэн байдгийм. Ээж маань эгчид “Өглөө эрт босоод наранд сүү өргөөд үлдэгдэл сүүгээ өөрөө жаахан хүртчих” гэж л дээ. Аав маань хуралтай гээд костюмаа хажуудаа өлгөөд эгчээс бусад нь унтаад, эгч ном шагайж байгаад унтаж.

Хэргийн эзэн маань шөнө дунд босоод ширээн дээр байсан миний хар чернилийг аяганд хийгээд сайхан сар луу (гэр дотор) бүтэн байсан чернилийг дуустал нь өргөөд үлдэгдлийг өөрөө сайхан хүртчихжээ. Өглөө хамгийн түрүүнд Аав босдогоороо босоод ” Эээ хүүрээ, ээ хүүрээ Болороо (ээж) миний костюм яаачаа вэ? Ээж “Яаааасан бэ??”

гээд үс нь сэгсийгээд, нүд ам нь долийгоод, нүүр ам нь тас хар чернил болсон юм босоод ирсэн чинь Аав ” Ээээ эцэг чинь, цycaap тээглэ” гээд vxтлээ цочсон байдгийм. Байхгүй, ээ ээж аав миний нүүр ам, хөнжил гyдас, обой тааз, авах юм байхгүй нил чернил

2. Овоо хэдэн жилийн өмнө эгч маань Солонгос 3 сар явж ажилладаг баатар болоод тэнд байдаг найз нь зочид буудалд ор татах ч гэлүү чангаах ч гэлүү тийм ажилд оруулж. Хөөрхий ажил нь хүнд, хоол нь махгүй дан ногоо идсэн юм байх.

Тэгээд найзаасаа “мах идмээр байна”гэж солонгосоор заалгуулсан байдгийм. Нэг шөнө зүүдэлдгээрээ зүүдлээд өрөөнөөсөө гараад хажуу өрөөний ЗАХИРАЛ (лефчик турсиктэйгээ) руу ороод “고기 주세요” (Мах өгөөч) гэсэн байгаам, захирал нь эхнэртэйгээ байж таараад эхнэртээ алуулсан байдгийм.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү