Жавхлан Эрдэнэчимэг хоёр салсан гэсэн маркетинг хийснээ хэллээ

Жавхлан Эрдэнэчимэг хоёр салсан гэсэн маркетинг хийснээ хэллээ

Одоогоос 13 жилийн өмнө “Болно доо, хоёулаа” дуугаараа өөрсдийнхөө хамтын амьдралыг зарлан тунхаглаж байсан нийтийн дууны ханхүү асан С.Жавхлан, уртын дуучин Г.Эрдэнэчимэг нарыг са лсан, тусдаа амьдарч буй гэх мэдээлэл сүүлийн үед цацагдах болсон.  

Тэгвэл тэд албан ёсоор гэр бүл цуцлуулаагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд ард талд нь түшиж тулж байсан эхнэрийнхээ амбиц кареарийг нэмэгдүүлэхийн тулд хувийн амьдралаараа дуулиан дагуулж, олны анхааралд өртөж буй гэнэ шүү.

 Энэ утгаараа дуучин Г.Эрдэнэчимэг дахин нийтийн дууны урлагт тодорч, нүүрээ будан нөгөө хувцасаа өмсөн өөрийн гэсэн хэд хэдэн уран бүтээлтэй болж, фенүүдийнхээ тоог ч нэмж амжиж яваа бололтой.

Түүнчлэн, энд тэндэхийн тоглолт, найр наадам, шоу цэнгээний урилгаар тасархай больсон сурагтай. Дуучин бүсгүйн хувьд цагтаа цалгиж, царай зүсээрээ олноос онцгойрч Оюутан мисс тэмцээний тэргүүн титмийг хүртэж явсан удаатай.

Гэвч хуучинсаг үзэлтэй, монгол ахуйг эрхэмлэдэг С.Жавхлан гавьяаттай ханилснаар түүний залуу насны гоо үзэсгэлэн “дарагдаж”, хуучин заншлаар үр хүүхдээ төрүүлэн, ахуйгаа авч явсаар өнөөг хүрсэн байдаг.

Ямартаа ч, дуучин хосууд монгол ахуйг “түр хойш нь тавиад” цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахаар шийдсэн бололтой.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү