Хүүхдийн багадсан формоо хэрэгтээ хүнд нь өгөх арга хэмжээг эхлүүллээ

Хүүхдийн багадсан формоо хэрэгтээ хүнд нь өгөх арга хэмжээг эхлүүллээ

Хүүхдүүдийнхээ багадсан формуудыг хэнд, хэрхэн өгдөг юм билээ, өөрөө энэ ажлыг зохиож хийдэг юм билүү гэж бодож байтал аль хэдийн шинийг санаачилчихдаг Юнителийнхэн “Миний форм” гээд аян эхлүүлчихсэн байсаан.

Өөрөө хийж чадаагүй ч энэ ажлыг дэмжиж олон хүүхдийг формтой болгож, олон ээж аавыг форм авах ачаанаас багахан ч болов хөнгөлөх боломж гарсанд баяртай байна.

Зураг бүрт тайлбар оруулсан бөгөөд нэг бүрчлэн ороод уншвал багахан тайлбар оруулсаан. За тэгэхээр формыг Unitel -ийн дараах салбаруудаар хүлээн авч байгаа.

Хан-Уул оргил салбар Өргөө 2 салбар 40 мянгат салбар Хороолол салбар Цэнтрал Тауэр салбар Сансар салбар Хамгийн хөөрхөн нь Дүнжингаравт Юнителийн асар байрлах бөгөөд тэрхүү асарт багадсан формоо аваачиж өгөөд шинэ формоо 15% хямдруулж авч болно гэнэ. Ёстой догь биз дээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү