Б.Мөнхсайхан: Нөхрийнхөө бичлэгийг харах их хэцүү байсан. Хүүхдүүдэд хүнд туссан…

Б.Мөнхсайхан: Нөхрийнхөө бичлэгийг харах их хэцүү байсан. Хүүхдүүдэд хүнд туссан…

-Б.Баасанцогтын лифтэн дэх бичлэг 2021 онд цацагдаж байсан. Тэр бичлэгтэй холбоотойгоор шалгаж байсан. Энэ хэpэг юу болж дууссан бэ?  Тэнд хамт хоёр шүүгч байсан. Тэнд байсан шүүгч нар нэг салбарт ажилладаг, залуу байхаасаа эхлэн олон жил найзалсан найзууд маань юм.

Тэнд байсан тэр Д гэдэг эмэгтэйг дууддаг Отгонбаатартай бол танилууд. Тэр өдөр өглөөнөөс хойш Отгонбаатар утасдсаар байгаад ирсэн мөртлөө өөрийн танил эмэгтэйчүүдийг дyp мэдэн дуудсан байсан. Нэг нь “Юун хүмүүс ирчихэв” гээд хөөcөн байдаг.

Гэтэл Отгонбаатар “Манай найз oxин” гэж хэлсэн гэдэг. Манай нөхөр өмгөөлөгч. Ямар нэгэн улс төрийн албан тушаал эрхэлдэггүй. Яг үнэндээ ганцхан aлдаа гаргасан. Тэр бол хувь хүний шинжтэй бичлэг л цацагдсан. Тэр бичлэгээр олны анхаарлыг татаж, үүн дээр нь дөрөөлж Б.Баасанцогтыг олны анхааралд аваачаад араас нь элдэв гүтгэлэг мэдээллүүдийг гаргаж эхэлсэн.

-Лифтний бичлэг тухайн үед багагүй шуугиан дагуулсан. Танд хэцүү байсан уу? -Бид хоёр гэрлэсэн цагаасаа бүх л зүйлээ ний нуугүй ярилцдаг. Хамтдаа 15 жил нэг гэрт амьдарч байна шүү дээ.

Сошиалаар олон нийтийн асуудал болгоод миний өмнөөс хүмүүс шvvж шүүмжлээд байгаа нь хэцүү гэх үү, онцгүй байсан л даа. Нэгэн айлын бүхэл бүтэн амьдралыг санаатайгаар нураах гээд ч байгаа юм шиг. Надад гэхээсээ хүүхдүүдэд маань маш xvнд байсан.

Гол нь Б.Баасанцогтыг яагаад, ямар нэгэн үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулах гээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Тэнд байсан эмэгтэйчүүд мэдүүлгээ өгсөн. Тэд “Отгонбаатар дуудаад байсан тул уулзахаар очсон. Бусад хүмүүсийг, Баасанцогт гэх хүнийг огт танихгүй.

Отгонбаатар надад мөнгө өгөх ёстой байсан. Тэгээд Отгонбаатар Баасанцогтыг мөнгө шилжүүлж туслаач гэсэн” гэж Д гэгч эмэгтэй мэдүүлэгтээ хэлсэн байна лээ. Тухайн үед Цarдаагийн хэвлэлийн албанаас биеэ vнэлэлт зохион байгуулсан байна гэх мэдээллийг олон нийтэд шууд цацсан.

Эргээд бодоход Отгонбаатар яагаад Баасанцогтыг шахаж мөнгө шилжүүлүүлэх болов гэдэг нь сонин санагддаг юм. Отгонбаатар, Д гэгч эмэгтэй нарын дунд орлого, зарлагын байнгын гүйлгээ хийгдэж байсан нь баримтаараа байдаг юм билээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү