Хоёр настай хүү өргүүлнэ

Хоёр настай хүү өргүүлнэ

Сүүлийн үед хүүхдээ өргүүлнэ гэсэн зар мэр сэр харагдах болжээ. Сүүлд хоёр сартай хүүг бас өргүүлнэ хэмээн зар тавьж олныг гайхшруулж байсан. Тухайн эмэгтэй нөхөртэйгөө муудалцсанаас болж ийнхүү зар тавих болсон хэмээн

албаны хүмүүст мэдүүлсэн байдаг. Тэгвэл дахин Хоёр настай хүүхдээ тэжээж чадахгүй байгаа тул өргөж авах айл хайсан зарыг нийтэлжээ. Зар нийтэлсэн эмэгтэй хүүхдээ өpгүүлэх болсон шалтгаанаа

“Хоёр нас долоон сартай хүүгийн аав нь өөр хүнтэй суугаад хаяад явсан. Төрөл садан нь ч хүүг ад үзэж байгаа тул би хүүхдээ тэжээж чадахгүй байна. Тиймээс өргөх айл хайж байгаа” хэмээн тайлбарласан байна.

Үнэхээр эх нь тэжээж дийлэхгүй байгаа бол улс асрамжиндаа авах хуулийн зохицуулалт гаргах шаардлага тулгарч байна. Нөхөр нь хүүхдээ хаяад хээв нэг яваад өгдөг эх нь хоол унд хүүхэд мөнгө төгрөг

гээд бүх зүйл дээр ганцаараа буугаад эцэст нь хүүхдээ хаяж шopoнд орсон үйл явдал хэд хэд гарсныг санаж байгаа байх.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү