Uncategorized

Т.Дэлгэрмөрөн: хээв нэг , бүгдийг чинь унтсан хойно хөмсөг зулгаагчаар түүж авсан гэдэг юм гхгхгх

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэр бүл нийгэмд ихээхэн сенсаци дэлгэр амьдраад багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа билээ. Тэрээр өнгөрсөн шөнө саатуулагдаж хонолоо, хэрэг үүсгэгдлээ гэсэн мэдээллүүд гараад байгаа юм.

Тэрээр “Эр алдаж эрэг нурдаг хорвоо хойно доо , айхтар хүмүүсийн арга залийг мэдрэхгүй өгөөшинд унаж аргаа барж явах азгүй хүн дээ би.

Аав охин хоёртой алаг үрсийг нь уулзуулж элгийг нь дэвтээж явсансан бол яалаа гэж ийм байдалд ортлоо эрхээ эдлэж чадахгүй амьтан хүний элэг доог болох вэ дээ.

Нас биенд хүрээгүй балчир охиныхоо дүүгээ санах сэтгэлийг нулимстай нь сонсох , эцэг хүнд амар байдаггүй юм билээ.Учраа мэдэхгүй хоёр нялх маань ч аав эгчийгээ санан бэтгэрч байгаа нь ойлгомжтой шүү дээ.Энэ бүхнийг хүмүүс ямар мэдэх биш хэлэх үг алга даа.Арга ядаж хууль сахиулагчид , хүүхэд хөгжлийн газарт хэдэнтэй хандсан ч тэднийг юманд чинээ тоодоггүй хүний эрх , хүүхдүүдийн эрхийг зөрчигчдийн эсрэг энэ өдрийг хүртэл тэмцлээ одоо хангалттай.

Ам хэлээ ололцож амьдрал ахуйгаа цэгцэлчих санаатай аятайхан хувцаслаад зүрхээ чангалаад очсон эр хүн миний төсөөлөл эхэндээ эелдэг байсан ч адаг сүүлдээ айл хөршийн амар тайвныг алдагдуулж , хууль сахиулах албаныханд төвөг удчихлаа.Уучилж өршөө намайг дахин ийм байдлыг би хийхгүй хичээж амьдрах болно оо.

Уран бүтээлч би дуулж хуурдсан ашиг орлого бүрийнхээ 20-30% ийг энэ мөнгөний гахайнд 3н жил цуглуулан хийж огтхон ч ойртолгүй хэдэн жил болсонсон.Хорио цээрийн хүнд үед урлагийн бид чинь ямар ч ашиг орлоггүй болж өнөөх гахайгаа хагалж , цуглуулсан мөнгөө авах гэтэл доод тал нь онгорхой хов хоосон болсон байлаа. Үүнээс л болчихсон л доо.

Авсан эзэн нь ойлгомжтой болохоор асууж лавлаж л таарах учраас яасан бэ? яаж авсан юм бэ? гэтэл хээв нэг , бүгдийг чинь унтсан хойно хөмсөг зулгаагчаар түүж авсан гэдэг юм гхгхгх.Нэгэн бодлын өрөвдөх шиг , нөгөө бодлын гутрах шиг яасан ч хэцүү хүнтэй учрав даа.Хангалттай биш гэж үү түүний өмнө нь хийсэн төсөөлөхөд бэрх үйлдлүүд.

Миний хүн алдаг гэж юу байхав дээ үхсэн нохойн оцгор , оготны хамраас цус гаргаж үзээгүй хүн аргаа барсандаа л айж ичихдээ багтарч байгаа нь тэр.Айхтар шүү үнэхээр айхтар , яаж ийм гэнэн гэмээр насандаа тийм хэцүү санаа сууж , тэгээд болоогүй шүү залгасан хувийн дугаарыг минь олонд дэлгэж өөрийн барьдаг 88101399 дугаар дээрээсээ бичлэг хийж хүүхдүүдийнхээ эцгийг тонгорч чадав аа гхгхгх.

Ямар их хүн залгаж харааж зүхэж байна гээч.Зүрх зогсох нь холгүй даралт ихсэж 103-ын эмч , Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг , сувилагчдын ачаар нэг юм тайвширч өндийсөн ч хуулиа сахин хамгаалах үүргээ үүрч гарсаан.Гэвч болоогүй цааш үргэлжлэх бизээ.Тухайн үед болдогсон бол сэрэхгүйгээр тэр чигтээ унтчихаасай гэж ямар их хүссэн гээч.

Үнэн юм үнэнгээрээ сайхан болохоор үнэ цэнэтэй амьдралд шударга байснаараа хүн алдахгүй ээ.Би улам бүр үр хүүхдийнхээ эрхийг хамгаалж тэмцэнэ , эрхээ эдлэж чадахгүй амьдарч яваа эрчүүдийнхээ өмнөөс дуугарна аа.

Айл бүрийн хаалганы цаана байдаг зовлон жаргалын тухай оршин суудаг хаяг бүрээс нь очиж сурвалжлага хийдэггүй л юм бол бичлэг дэлгэж бахаа хангаж байгаа Монгол улсын нийгэм дэх хамгийн бохир заваан мэдээлэл түгээгч Zarig.mn болон бусад сайтууддаа баярлалаа.Та нар намайг үнэхээр хүчирхийлэгч болгож чадлаа.Одоо цаг хугацаа харуулна хэн нь хэн болохыг.

Адаг сүүлд нь Т.Ананда чамд сүүлчийн үгээ хэлье.Алаг үрс минь аав эгчийгээ нэхэж дуудвал аваад ирээрэй , бид хоёрын үүд хаалга төрж өссөн орон гэр , эд хөрөнгө нь үргэлж нээлттэй шүү гэж хэлээд үүр чамаас нүд далдрах минь.” гэжээ.

Related Articles

Back to top button