Uncategorized

“КОВИД”-ЫН МӨНГӨ УГААЛТ: С.Амарсайхан, С.Энхболд нарын шинжилгээ нэрээр “мөнгө залгих” хоршил

Ковидоор далимдуулж мөнгө угаах үйл явдалд манай төр засгийнхан эх адаггүйгээр живлээ. Иргэдийн эл шүүмжлэл утга учиртай. Сүүлийн үед шинжилгээ авч буй байдал, эмнэлэг, орны ачаалал хүрэлцээ зэрэг нь бүгд асуудал дагуулах болсон. Мөн коронавирус зарим эрх мэдэлтэн, албан тушаалтнуудад мөнгө угаах, мөнгө босгох хэрэгсэл ч болж байгаа нь үнэн. Коронавирусийг дагасан асар их мөнгөний урсгал, эргэлт эрүүл мэндийн салбар болон УОК-т бий болсон.

Хамгийн наад захын жишээ бол шинжилгээ авах, эмнэлгийн орны асуудал. Энэ хоёр сэдвийг хөндөхөд л асар их мөнгөний тоо босч, асар их эрх ашиг цухалзаж буй. Тухайлбал,

ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЭРГЭЛЗЭЭТЭЙ АСУУДЛУУД:

-НЭГДҮГЭЭРТ: PCR ШИНЖИЛГЭЭНД ХОНОГТ ХАГАС ТЭРБУМ, ДОЛОО ХОНОГТ 3,5 ТЭРБУМЫГ “ЗАЛГИДАГ” 

Хувийн хэвшлийн байгууллагууд pcr шинжилгээг 50-98 мянган төгрөгийн төлбөртэй авдаг. Өдөрт 10,000 хүний шинжилгээ хийж байна. Өдөрт гарч байгаа дундаж зардал хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд 500 сая төгрөг өдөр бүр гарч байгааг албаныхан хэлдэг.

Өдөрт 500-700 сая төгрөгийн өртөгийг зөвхөн шаардлагагүй шинжилгээнд рсг нэрээр урсгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хоногт хагас тэрбум, долоохон хоногт 3.5 тэрбумын асуудал энд яригдаж байна.

-ХОЁРДУГААРТ: ӨДӨРТ 10 САЯЫН ОРЛОГЫГ “ИНТЕРМЕД”-Д ОЛГОСОН САЙДЫН ДАВУУ ЭРХ-

С.Энхболд сайд гадаад руу зорчих иргэдийг “Интермед” эмнэлэгт шинжилгээ өгөх тушаал гаргасан байдаг. Эл шийдвэр нилээдгүй шүүмжлэл дагуулж байгаад саяхнаас намжсан. Яагаад тус эмнэлгийг онцлох болов. Тус эмнэлэг нь pcr шинжилгээг 98 мянган төгрөгөөр авдаг. Өдөрт 100-200 хүн шинжилдэг гэж мэдэгдэж байв.

Тэгвэл дунджаар өдөрт 150 хүн шинжилгээ өгдөг гээд бодоход өдрийн орлого 14.7 сая төгрөг болж буй юм. Сард 100 сая төгрөгийн орлого. Тэгэхээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Интермед” эмнэлэгт өдөрт дор хаяж 10 сая төгрөгийн орлого олох боломжийг илт давуу байдлаар олгож буй явдал хэр шударга вэ. Мөн мөнгөний эрх ашиг байхгүй гэж харах нөхцөл алга байгаа юм.

-ГУРАВДУГААРТ: МИАТ-ААР ИРСЭН ХҮМҮҮСИЙН ШИНЖИЛГЭЭГ ДУГААРЛУУЛЖ АВДАГ Ч, ХАРИУГ НЬ ХЭРЭГСДЭГГҮЙ-

Саяхан МИАТ-аар ирсэн хүмүүсийг буулгахгүй, гаргахгүй баахан дугаарлуулж зогсоож, өчнөөн цаг зарцуулж байгаад шинжилгээ авсан байдаг. Улмаар буухад нь нэрсийг чанга гэгчээр дуудаж буулгасан нь харгис үйл явдал болсон.

Хамгийн хачирхалтай нь тэдгээр хүмүүсийг тэгж их цаг зав болгож шинжилгээ авчихаад эерэг ч, сөрөг ч гарсан тусгаарлахгүйгээр нийгэмд адилхан чөлөөтэй явуулчихсан байдаг. Гагцхүү шинжилгээ авах, эерэг гарсныг нь бүртгэж жүжих ашиг сонирхол л тэнд байсан. Шинжилгээ авах нь, эерэг гарах нь хэн нэгний халаас түнтийлгэхэд нэмэртэй. Түүнээс нэг нь эерэг гараад гэртээ харина уу, нийгэмд сул чөлөөтэй алхаж тараана уу огтоос хамаагүй гэх дүр зураг тэнд тодорсон байдаг юм.

АР ӨВРИЙН ХААЛГААР ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЭХ БУЮУ ОР ХУВААРИЛАХ БИЗНЕС-

Covid-19 халдварын хоногт батлагдах тохиолдлын тоо буурсан ч эмнэлгүүдийн ачаалал 41 хувь хэтрээд байна. Учир нь өвчтөнүүдийн 35 хувь нь хүнд, маш хүнд хүмүүс байгаа тул хэвтэх шаардлага үүссэн гэх. Гэвч ор зохицуулалтын баг, дүүргийн тандалтын багаас 60 хүний нэр ирэхэд 30 нь ирж хэвтдэггүй, хөнгөн өвчтөнүүд, асран хамгаалагчгүй нярай хүүхэд ирдэг зэрэг нь эмнэлгийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байгаа зэрэг шалтгаан болж байна. Иймд УОК–ын Нэгдсэн штабаас ор зохицуулалтын баг, дүүргийн тандалтын багаас халдварын батлагдсан тохиолдлын эрэмбэлэн ангилалтыг оновчтой хийх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахыг үүрэг болгожээ.

-ТУСГААРЛАГДАГСДААС АВДАГ ХОНОГИЙН 50 МЯНГЫН ТАТААС ЭХЭНДЭЭ БИЗНЕС БОЛЖ, СҮҮЛДЭЭ ЗАМХРАВ-

Хамгийн анх коронавирус илэрч эхлэхэд гадаад дотоодоос ирсэн иргэдийг бүр 21 хоног хөл хорьж байв. Ингэхдээ тусгаарлалтын мөнгийг өөрсдөөс нь авдаг байв. Сүүлдээ 21 хоног нь долоо болж хоногийн мөнгө нь 50 мянга болж буурсан билээ. Тусгаарлалтын мөнгө хөрөнгө ч асар их хэмжээний тоо.

Ерөөсөө УОК-ийн удирдлага, дарга нарын халаас түнтийлгэгч хэрэгсэл болж, яван явсаар идэх мөнгө нь танагдаж, эцэстээ тусгаарлахаа ч больсон билээ.


Одоо олон улсад коронавирусийн шинжилгээг заавал авахаа байчихсан байна. Эмнэлзүйн шинж тэмдгээр нь эмчилгээ хийдэг болчихсон байх жишээтэй. Гэтэл манай улсад өдөрт хагас тэрбум төгрөг pcr шинжилгээнд нэртэйгээр үрсээр сууна.

Одоогийн УОК-ийн дарга, Эрүүл мэндийн сайдыг хардах үндэслэлтэй. Учир нь хамаг мөнгө зарцуулалт Засгийн газрын мэдлийн хүрээнд байдаг байсан бол одоо УОК буюу С.Амарсайхан өөртөө шилжүүлж авсан байдаг.

УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайханы хувьд: Сошиалаар буюу лайваар албан ажлаа хийдэг поп сайд дарга нарын нэг. Очдог, шалгадаг, загнадаг, чиглэл өгдөг. Түүнийгээ өөрийн цахим хуудсаар лайвдаж бас хэдэн сэтгүүлч дагуулчихдаг. Гэхдээ хэрэгжилт, үр дүнгүй. Ердөө л дүр эсгэгч. Агуулга бус хэлбэр чухал. Нийслэлийн Засаг даргаас гишүүн болж улмаар Шадар сайд болж ёндоорсон. Нийслэлд байхдаа төсөв мөнгө хумигдмал мөлгөрдүү газар оччихсон. УОК-т ирээд жинхэнэ мөнгө босгож болох салбарт орж ирсэн гэсэн шиг аашилсан гэдэг.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд: Түүнийг Т.Мөнхсайхан сайд буухаасаа өмнө томилуулсан. Томилогдсон цагаасаа сайн гэхээсээ саар хэлүүлсээр өдий хүрч ирэв. С.Энхболд сайдын үед ч цар тахал тартагтаа тулав. Коронавирустай тэмцэх санхүүжилт, төсөв, элдэв хандив мөнгө хангалттай цугласан ч коронагийн шинжилгээ авах, эмнэлэгийн орны асуудал ч улам дордсон гэхэд нэг их буруудахгүй.

Эх сурвалж: eguur.mn

Related Articles

Back to top button