Uncategorized

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЭХНЭР НЬ ГУРВАН НАСТАЙ ХҮҮТЭЙГЭЭ ШАТАЖ, НӨХӨР НЬ НЯРАЙ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЭМНЭЛЭГТ ХҮНД БАЙНА

 “Чингэлтэй дүүргийн XIII хороо, сургуулийн 44 дугаар гудамжинд гэр шатаж байна” гэх дуудлага  аравдугаар сарын 12-ны 05:19 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход таван ханатай гэр, таван метр хашаа шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна. Гал түймрийн улмаас 22 настай эмэгтэй, гурван настай эрэгтэй  хүүхэд н.а.с б.а.ржээ. Харин  22 настай эрэгтэй, гурван сартай хүүхэд тү.лэгдэж, Гэ.мтэл со.гог судлалын үндэсний төвд хүргэгджээ.  

       Гэр бүлийн дөрвөн хүн гэртэйгээ шатаж, хоёр нь н.а.с б.а.р.сан х.э.ргийн мөрөөр бид Чингэлтэй дүүргийн 1З дугаар хороог зорив. Хотын төвөөс тав хүрэхгүй километрийн зайд орших тус хорооны 44 дугаар гудамжны -… тоотын хашааны үүдэнд ирлээ. Уулын энгэрт байрлах модон хашаан дотор газар тэгшилж, чулуу овоолж, дугуйгаар ивээс хийсэн гэрийн буурь харлаж хоцорсон байв. Хашаан дотор байх хоёр байшинд хүн байхгүй бололтой гэрэлгүй байлаа. Модон жорлонгийн хаалга үе үе салхинд савагдаж, хашааны үүд хэсэг мөстжээ. Шатсан гэрийн буурийг цэвэрлэж, гол хэсэгт нь тоосгон дээр арц, хүж уугиулж орхисон байлаа.

Та.л.и.й.гаачийн гэрийн буурь. Арц уугиулж, шатсан буурийг нь цэвэрлэсэн байв. 2021.10.12-ны 19:00 цаг

ГУРАВ ХОНОГИЙН ӨМНӨ НҮҮЖ ИРЖЭЭ

          Галд өртсөн айлынх гурав хоногийн өмнө эл хашаанд нүүж иржээ. Айлын хашаа түрээсэлж, таван ханатай гэрээ барьж төвхнөсөн байсан гэнэ. Гэрээ хашааны зүүн урд буланд барьж, хаяагаа манасан байжээ. Эхнэр нь амаржаад гурван сар болж байсан учир хүүхдүүдээ харж, гэртээ байдаг байсан аж. Энэ талаар хөршөөс нь тодруулахад “Гурав хоногийн өмнө ачааны машинаар нүүж ирээд, гэрээ барьж байсан. 20 гаруй насны залуучууд бололтой харагдсан. Эхнэр нь манцуйтай хүүхдээ тэврээд, том хүүгээ хөтлөөд гэрийнхээ хажууд зогсож байсан. Харин нөхөр нь хэдэн хүнтэй нийлж гэрээ барьсан. Энэ хашаанд хөгшин настай эрэгтэй хүн амьдардаг. Олон жил ганцаараа амьдарч байгаа юм. Хашаагаа түрээсэлдэг учраас олон айл энд нүүж ирж байсан. Гал гардаг өдөр хашааны эзэн байхгүй байсан юм билээ. Ойрдоо харагдахгүй, шинээр нүүж ирсэн айлын хүмүүс л байсан” гэв.

Та.л.и.й.гаач эмэгтэй нөхөр, хоёр хүүхдийн хамт энэ хашаанд амьдардаг байжээ. 2021.10.12-ны 19:00 цаг. 

“НӨХӨР НЬ ЦОЧРОЛД ОРЖ, ТҮ.Л.Э.Г.ДЭЛТЭЙ, МАНЦУЙТАЙ ХҮҮХДЭЭ ТЭВРЭЭД БАЙШИНГИЙН УРД ЗОГСОЖ БАЙСАН”

         Гал 05:00 цагийн үед гарсан гэнэ. Утаа униар болж, хүмүүс хашхираад байхаар нь хойд талын айлын хүмүүс нь босож, гадаа гарчээ. Тэднийг гэрээс гарахад улаан гал дүрэлзэж, олон хүн хашаа тойроод зогсож байсан гэнэ. Энэ талаар хажуу айлынх нь хүн ярихдаа “Биднийг очиход гэр хэдийн шатаад дуусаж байсан. Галын машин шатаад дуусаж байхад нь ирсэн. Хүмүүсийн ярьж буйгаар гал үүд хэсгээсээ эхэлж гарсан гэсэн. Үүд хэсгээсээ шатаж эхэлсэн болохоор гэрт байсан хүмүүс гүйцэт гарч чадаагүй байх. Нөхөр нь манцуйтай хүүхдээ тэврээд байшингийн үүдэнд зогсож байсан. Гал гарч байгааг мэдээд л хүүхдээ тэврээд гарч гүйсэн байх. Гарахдаа гал дундуур гүйсэн учраас нүүр, гар хэсэг нь нэлээд түлэгдсэн байна лээ. Юу ч ярьж чадахгүй, цочролын байдалтай, ухаан нь балартаж, эхнэр, хүүхэд хоёроо шатаж байхыг нүдээрээ харсан даа, хөөрхий. Төд удалгүй түргэн тусламжийн машин ирээд залуу, манцуйтай хүүхэд хоёрыг аваад явсан” гэв. Одоогийн байдлаар Г.э.м.т.э.л со.гог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

ЦАХИЛГААНЫ УТАСНААС ГАЛ АЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Гал юунаас болж гарсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж. Галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэх. Харин хүмүүсийн хэлж буйгаар цахилгаанаас болж гал гарсан байх магадлалтай гэнэ. Тэднийх урд талын хашааныхаа айлаас цахилгаан авч, гэрлийн утсаа газраар явуулсан байжээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА: ТА.Л.И.Й.ГААЧ ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨ НҮҮРСНИЙ КАРТ АВАХААР ЗАЛГАСАН

         Бид энэ хэргийн талаар тодруулахаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны байрыг зорилоо. Засаг даргатай нь уулзаж, мэдээлэл авах гэсэн боловч галын дүгнэлт гараагүй учир татгалзав. Тэрбээр “Шатсан айлын эзэн хоёр хоногийн өмнө хэсгийн ахлагч руу “Нүүрсний карт авах гэсэн юм” гээд залгасан байна лээ. Өчигдөр (Уржигдар) суугчаар бүртгэхээр очиход гэр нь эзгүй байсан гэсэн. Дүүргийн Онцгой комиссынхон хэргийн газарт ажиллаж, нөхцөл байдалтай танилцаад явсан. Шаардлагатай арга хэмжээг түргэн хугацаанд авах байх. Өөр мэдээлэл өгөхгүй” гэлээ.

НОБГ-т 2021 оны аравдугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл иржээ. Тухайн гал түймэрт 17 том хүн, зургаан хүүхэд өртөж н.а.с б.а.р.сан байна. Галын нийтлэг шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээх зэргээр галын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй байна.

Иймд, иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлэг болох үүднээс дээрх сурвалжилгыг бэлтгэжээ.

Эх сурвалж: ergelt.mn

Related Articles

Back to top button