Uncategorized

Сэтгэлийн түгшүүрийн үндэс зурхайн ордын дагуу

Хонь: Та өөртөө амралт өгдөггүй учраас түгшүүртэй байдаг. Энэ ордын хүмүүс ерөнхийдөө хэзээ амрах, хэзээ өөрсөддөө цаг гаргах хэрэгтэйг мэддэггүй хүмүүс юм.

Үхэр: Та алдаа хийхээс айснаас түгшүүр мэдэрдэг. Энэ нь таны ажил алба, харилцаа холбоо юмуу өөрийн талаарх аль ч хэсэгт хамаарч болно. Ялангуяа бодит байдал дээр байгаагаас илүү тааруухан санагдах асуудлуудыг та толгойдоо бүтээдэг.

Ихэр: Таныг жижигхэн зүйлс ч хямраах хандлагатай байдаг. Үг буруу дуудах хүмүүсээс, замыг тань тасалдуулсан хэн нэгнээс юмуу тулгардаг аливаа таагүй асуудлуудаас хөндийрүүлж чадах бодол санааг тань тайвшруулах зарим үйл ажиллагааг туршаад үз.

Мэлхий: Энэ ордын нөлөөнд төрсөн хүмүүс аюултай санагдах үед хямардаг. Гэр рүүгээ шөнө ганцаар явах юмуу иймэрхүү асуудлууд танд үнэхээр төвөг учруулж болно. Эмзэг байдал таныг бас түгшүүртэй болгож чадна. Хэн нэгэн хараад байх юмуу хийсэн зүйлийг чинь шүүмжилж байгаа үед.

Арслан: Хэрэв бүрэн хяналтыг мэдрээгүй аливаа хором байвал та түгшүүртэй болдог. Танд туслах цорын ганц зүйл бол боломжит үр дүнг удирдсан хүн нь та биш байсан ч юмс үр дүнгээ өгнө гэдэгт итгэх явдал юм. Итгэл найдвар дээр ажилла.

Охин: Таны түгшүүрийн цаад шалтгаан нь нөхцөл байдлыг хэтрүүлэн бодох хандлага байж болох юм. Стресст орсон эсвэл ороогүй байхаас үл хамаарч хэтрүүлэн бодохгүйгээр ердөө тайвширснаар хянах хүч танд байдаг.

Жинлүүр: Хэрэв таны нүдэнд нэг зүйл шударга биш байвал тэр талаар та түгшдэг. Танд бүх зүйл эхнээсээ тэгш түвшинд байх хэрэгтэй, үгүй бол та хямрах болно. Нөхцөл байдлын эцэс төгсгөлгүй давуу болон сул талуудын талаар бодохын оронд тэр агшинд шийдвэр гаргахыг хичээ.

Хилэнц: Түгшүүртэй байхаас хол байя гэвэл танд өөрийн орон зай хэрэгтэй. Хэрэв танд өөртөө гаргах цаг хангалттай байхгүй бол та бухимдаж, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй таны амьдрал дахь хүмүүст дургүйцдэг.

Нум: Танд хийх зүйлийг тань хэлж болохгүй төрлийн хүн юм. Хамгийн их сэтгэл түгшээдэг зүйл бол бусад хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцэх явдал юм. Замын түгжрэлд суух юмуу цагийг нь тулгаж хийх хэрэгтэй зүйл маш төвөгтэй байдаг.

Матар: Та хугацаанаас өмнө юмуу зорилгодоо хүрэхийн тулд хэт их ачаа дарамтыг өөртөө өгдөг. Нэг ёсондоо та хэт их хийхийг хичээснээр өөртөө сэтгэлийн түгшүүр үүсгэдэг.

Хумх: Хэрэв алив нэг зүйл таныхаар болоогүй бол танд түгшүүр төрдөг. Нөхцөл бүхэн таны таамагласан байдлаар бүтнэ гэж хүчилж болохгүй. Иймд хянахыг оролдох нь зөвхөн стресс дарамтад хүргэх болно.

Загас: Ил гарах нь танд түгшүүр төрүүлдэг зүйл юм. Олон хүмүүсийн дунд байх юмуу олон нийтийн өмнө үг хэлэх нь таны асуудлын үндэс байж болно. Тайван байж түүгээр амьсгалах нь танд тусалж чадна.

Related Articles

Back to top button