Uncategorized

“Apple” компани iPhone13 утасны үйлдвэрлэлээ бууруулна

Ухаалаг утасны гол бүрэлдэхүүн хэсэг чипний хомсдолоос болж “Apple” компани шинэ iPhone 13 бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 10 сая ширхэгээр бууруулах болсон тухай Bloomberg мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр “Apple” компани 2021 оны сүүлийн улиралд 90 сая ширхэг ухаалаг гар утас үйлдвэрлэхээр төлөвлөж байв. Гэсэн хэдий ч Apple-д хагас дамжуулагч нийлүүлэгч түншүүд болох “Broadcom”, “Texas Instruments” компаниуд түүхий эдийн хомсдолд орсон тул цөөн төхөөрөмж үйлдвэрлэх болжээ.

Есдүгээр сард болдог уламжлалт арга хэмжээний үеэр “Apple” компани iPhone 13 загварын гар утас, шинэ таблет, ухаалаг цагны загваруудаа танилцуулсан билээ. Харин энэ сарын 18-нд “MacBook Pro” зөөврийн компьютероо танилцуулахаар зэхэж байна.

iPhone 13-ийн тухайд: Шинэчилсэн өнгө болон шинэ төрлийн шилэн хамгаалалт бүхий гадаргуутайгаар худалдаанд гарсан загвар нь харагдах байдал нь шинэ өнгө төрхтэй болсон юм.

Нийт 5 өнгө худалдаанд гарсан байдал Камерын технологи дээр TrueDepth камер суурилуулсан ба нүүр хэсэгт байрлах Notch буюу дэлгэцийн урд байрлах камер спикер байрлуулсан ирмэг хэсэг 20% багассан юм. Үндсэн үзүүлэлт

iPhone 13, iPhone 13 Mini загварууд A15 Bionic процессор байрлуулсан ба өндөр чадамж бүхий тус чипийн тусламжтай тоглоом болон график шаардсан ажиллагаанд 30% илүү ажиллах юм байна.

Дэлгэц

iPhone 13 илүү том батарейтай болсон буюу өмнөх загвараас батарей томорч өндөр чадал бүхий дэлгэцийг цахилгаанаар хангах болсон байна. Super Retina XDR дэлгэц буюу 28% илүү тод өнгө ялгаруулах дэлгэц нэмэгдсэн ба HDR тод өнгийн мэдрэгч суурилуулсан шинэ дэлгэцээр тоноглогдсон юм.

Мөн түүнчлэн тус дэлгэц нь HDR10 технологи болон Dolby Vision HDR технологи дэмжих гэнэ.

Related Articles

Back to top button