Uncategorized

Ц.Тувааныг АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хаслаа

УИХ дахь АН-ын  бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан намын үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан учир дүрмийн дагуу түүнийг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах, сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа талаар мэдэгдлээ.

Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31-ний хоёр дахь хэсэгт “Бүлэгт зөвхөн тухайн нам эвслээс албан ёсоор нэр дэсшсэн сонгогдсон гишүүд орно” гэж зохицуулсан байдаг.

Иймд УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүд болох Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын хурал болон бие даан гаргах шийдвэрт оролцох боломжгүй гэлээ.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваан  “Чуулган дээр байж байгаад хэвлэлээс мэдээлэл авлаа. Гайхаад л байж байна. Хөөлөө, хөөлөө гээд одоо хэд ч хөөгдчихөв. Би бол намдаа байгаа. Манай намын дүрмээр гишүүнийг хөөвөл Үндсэн дүрмийн хурлаар шийдвэр гаргадаг. 

Би сая Үндсэн дүрмийн хорооны даргатай ярьсан. Хурал болоогүй, намайг хөөгөөгүй гэсэн. Намайг хөөгөөд байгаа талд би байхгүй.” гэв.

Related Articles

Back to top button