Uncategorized

РАХИТ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭ

Рахитын шинж гармагц эмчид үзүүлж, хөнгөн, дунд хэлбэрийн үед гэрийн эмчилгээ хийдэг учраас эмчилгээний үр дүн ямар байх нь эцэг эхээс хамаарах нь олонтаа. Юуны өмнө хүүхдийг насанд нь тохирсон хоолоор зөв хооллох, цэвэр агаарт тогтмол гаргах, чийрэгжүүлэх (ус, агаар, нараар), хүүхдийг зөв асарч сувилах маш чухал.

Тусгай эмчилгээний хувьд эмчийн зөвлөмжийг яг мөрдөж Д-аминдэмийг заасан тунгаар, заасан хугацаанд уулгах хэрэгтэй. Рахитын хөнгөн үед Д-аминдэмийн хоногийн тун 1400-2000 МЕ, нийт эмчилгээний тун 100000-200000 МЕ; рахитын дунд зэргийн явцтай үед хоногийн тун 3000-4000 МЕ, нийт тун 200000-400000 МЕ байдаг. Чухам ямар тунгаар хэд хоног өгөхийг өрхийн эмч тань шийдэж өгнө.

Рахиттай хүүхдийн эмчилгээнд Д-аминдэмийн 50000 нэгжийн капсулыг долоо хоногт 2 удаа Даваа, Пүрэв гаригт, удаа уулгахыг хүүхдийн өвчний цогц менежментэд (ХӨЦМ) заасан байна.

Д-аминдэмийг эмчийн зөвлөгөөгүй дур мэдэн хэрэглэж болохгүй. Хүүхэд хоолондоо муудах, гулгих , бөөлжих шинж гарвал Д-аминдэм өгөхөө даруй зогсоо. Д-аминдэмийн тун ихдэх, удаан хэрэглэхэд хордлого үүсдэг. Хордлогын шинжүүд гэвэл:

  • -Хоолонд муудах.
  • -Эхлээд хааяа, сүүлдээ хоол бүрийн дараа бөөлжинө.
  • -Жин буурч, өсөлт зогсоно. -Баас хатна.
  • -Шээхдээ уйлж, шээс нь булингартай болно.
  • -Арьс цайвар шарлангуй, хүүхэд уцаар уйламхай, хэт цочимхой болох ба хөлөрнө.

РАХИТААР ӨВЧЛӨХГҮЙ БАЙЖ БОЛОХ УУ?

Хүүхэд эхээсээ хэрэгцээтэй бүхнээ авч төрөхөөс гадна заримыг нь жирэмсний сүүлийн 2-3 сард нөөцөлж авдаг. Түүнийхээ хүчээр 2-4 cap хүртлээ рахитаар өвчлөхгүй, цус нь багадахгүй байж чадна. Харин хүүхэд дутуу төрвөл рахит, цус багадалтаар эрт өвчилдөг.

Мөн эх жирэмсэн байхдаа хоол хүнсээр тарчиг байвал хүүхэддээ нөөц өгч үл чадна. Тийм учраас жирэмсний сүүлийн саруудад эмэгтэйчүүд хоол хүнснийхээ хангамж, эрүүл мэнддээ онцгой анхаарах ёстой. Эрүүл эхээс л эрүүл хүүхэд төрөх тул жирэмсэн эмэгтэй өөрөө эрүүл байж, хэвлий дэх үрийнхээ хэрэгцээт бүхнийг хангахын тулд төрөл бүрийн шимт бодис (уураг, нүүрс-ус, тослог, аминдэм, эрдэс, ус г.м)-оор баялагхоол хүнсээр цатгалан байх ёстой ажээ.

Тэрчлэн жирэмсэн эмэгтэй сэтгэл санаа амар тайван , ажлын нөхцөл хөнгөвчлөгдсөн (зогсоо ажил, шөнийн ээлж, хортой хүнд нөхцөлөөс чөлөөлөгдөнө) байх учиртай. Жирэмсэн эмэгтэй архи, тамхинаас ангид байж өдөр бүр цэвэр агаарт тогтмол зугаалах нь нэн чухал.Ургийн үед рахитаас сэргийлэх тусгай аргад жирэмсэн эмэгтэйд бэлэг Д-аминдэм 500-1000 МЕ уулгах, эсвэл хэт ягаан туаягаар шарах хоёр орно. Алиныг нь хэдийд , хэрхэн хэрэглэхийг эмч хэлж өгнө.

Төрсний дараа хүүхдийг зөв асран сувилж, хооллож, чийрэгжүүлэх нь рахитаас сэргийлэх энгийн бөгөөд хүчирхэг арга юм. Эндээс цэвэр агаар, хоол хоёр нэн чухал. Гурилан хоол голлож өгвөл фитины хүчил кальцитай нэгдэж кальци шимэгдэхгүйгээс рахитаар өвчлөх нь амархан болдгийг анхаараарай. Хүүхдийг Д-аминдэмийн ердийн хэрэгцээ ихтэй багатай гэж ялган үзэж болно. Үүнд:

-биеийн жин хурдан нэмэгдэж, асаргаа хооллолт хангалтгүй байгаа аваас Д аминдэмийн хэрэгцээ ихтэй, биеийн жин удаан нэмэгдэж зулай жижиг байх, асаргаа сайн, хооллолт зөв аваас Д аминдэмийн хэрэгцээ багатайд тооцогдоно.

Д-аминдэмийг: Дутуу, ихэр, жин багатай төрсөн хүүхдэд 8 хоногтойгоос: 1500 гр-аас бага жинтэй төрсөн бол 2000 МЕ, 1500-2000 гр төрсөн бол 1500 МЕ-ээр өгч, биеийн жин 2500 гр хүрэхээр ердийн тунд шилжүүлнэ.

• Эхийн сүүгээр хооллож буй гүйцэт төрсөн хүүхдэд 2 2.5 сартайгаас нь Д-аминдэм хоногийн хэрэгцээгээр нь (500 ME буюу нэг үрэл) 1-1.5 нас хүртэл нь өгнө. Рахитаас урьдчилан сэргийлэхэд хамгийн тохиромжтой нь Орос улсад 500 МЕ-ээр бэлдсэн Д-аминдэмийн үрэл бөгөөд мөн А-аминдэмтэй нийлмэл үрэл, 0.0625%-ийн тосон уусмал байж болно.

Рахитаас урьдчилан сэргийлэхэд Д-аминдэмийн 50000 нэгж капсулыг хүүхдийн 2 сартайгаас 2 нас хүртэл нь 6,7,8,9 сараас бусад саруудад сард 1 удаа уулгахыг ХӨЦМ зөвлөж байна. Ийнхүү рахитаас урьдчилан сэргийлэх, эмчлэх тусгай эм нь Д-аминдэмийн бэлдмэл юм.

Related Articles

Back to top button