Uncategorized

СӨД ӨВСНИЙ АЧ ТУС – ӨМӨН ҮҮ БОЛ ӨВЧИН БИШ

Сөд гэх өвсний бор толгойг хүүхдийн гэдэс өвдөхөд уулгавал их сайн дом болж өгдөг. Чимх төдий сайн хатаасан бор сөдийг 300 гр хэртэй усанд чанаад 2 хуваан өглөө, оройдоо өгөхөд хэр баргийн харваатсан гүйлгэлтийг намжаадаг. Том хүнд бол 3 чимхээр 2 хоног мөн л өдрийн 2 уултаар уудна.

Харин Сөд өвсний маань урт нарийхан Иш хортой могойны хорыг хумьдаг юм. Ямарваа нэгэн хортон шавьж, амьтанд хазуулсан бол хазуулсан тухайн газраасаа дээш /бие тал руу ахих/ 1 сөөм зай аваад түүнээ сөд өвснийхөө ишээр боож, уяна. Хорыг маш түргэн хугацаанд бөөгнүүлж, тэнийлгэдэггүй.

Бор ТОЛГОЙ болон ИШ маань ийм ач тустай бол одоо ҮНДЭС үлдлээ. Сөд өвсний үндэс шороотойгоо маш том үйлийг гөвдөг эд.

А.Тархины хаван хүндэрсэн үед энэ шороотой үнсийг өвчтөний 3 хоног дарсан өлөн усанд /шээс/ хийж сайтар халаана. Дэвэргэлгүйхэн зэхсэн тангаараа шилэн хүзүүндээ бүлээн бигнүүр шавж тавьна. 3 хоног авалгүй хөхүүлнэ. 4 дэх хоног дээрээ самбай марльд улаан гүвдрүүнүүдтэй толбо тогтсон бол Тархины гавал дахь цохилуур тунгалаг хальс бүтэн болсон гэж үздэг.

Б. Ясны сийрэгжилт үрэвссэний улмаас Аарцагны 4 ба 9 дэх үе сулардаг. Улмаар 2 дахь үе мурийж хотойно. Ходоодны амсар тушаа өвдөлт ихсэж, улаан хоолойны хавдар гэж андуурагддаг тал бий. Ийм тохиолдолд Сөд өвсний зөвхөн Үндсийг хавар эрт түүж хатаасан Гишүүний нунтагласан навч – 1 тун, 1 ширхэг улаан цоохор мөөг /”мухомор” гэдэгдээ оросоор/-ний малгайны зөвхөн улаан хальсыг хамж авч 500 гр усанд сайн буцалгаад ууна. Эхний уултыг өлөн элгэн дээрээ халуунаар 300 гр-аар, хоёр дахь уултыг унтахын өмнө 10 минутын хэрд 50 гр-аар хүйтнээр ууна. Сүүлийн 100 гр-аар бигнүүр тавьж боолт хийнэ. Хүйтнээр нь хоёр гарын шуундаа мөн хоёр хөлийн булчиндаа бүлээсгээд бигнүүр хийж хөхүүлж унтана. Өглөө нь авдаг.

СӨД-ийг зарим нутагт “Морины шүд” гэдэг юм билээ. Сэтгэлдээ хүндэлж явдаг нэг хүн бий, тэрээр ийн хэлж байсанг саналаа. Тэр хүний маань шүд нь өвдөж, тэгээд шүдэндээ зуугаад гайгүй болсон гэсэн байх шүү хөө. Тэгэхээр зөвхөн хүнийг бус адуу малыг ч домнодог ач тустай ургамал аж.

ӨМӨН ҮҮ БОЛ ӨВЧИН БИШ” Өнөө өглөө ийм сонин нэртэй номыг гадаадын нэг алдартай эрдэмтэн бичсэн нь ихээхэн шуугиан тариад байгаа тухай мэдлээ. Уншиж ойлгосон тухайгаа тоймлон сийрүүлвээс:

01. Насанд хүрсэн хүний биеээс өдөр болгон 3 тэрбум эс устаж үгүй болж байдгийн 1-10 хүртэл хувь нь хорт хавдрын эс байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл хүний бие уур уцааргүй, сэтгэл санаа өөдрөг, хоол ундаа зөв тохируулаад дархлаа сайтай байгаа нөхцөлд хорт хавдрын эсийг өөрөө илрүүлж устгаад байх бүрэн боломжтой байдаг гэнэ.

02. Эрүүл эд эрхтэнд хорт хавдар тусаж өвчлөх магадлал бараг байдаггүй юм байна. Харин архаг хууч өвчтэй тэрийгээ урхагаар нь сайтар үзүүлж шинжлүүлэхгүй яваад байвал тэр хэнэггүй зангийн шийтгэл болж яг тэр эмзэг сул газарт ургаж өвчлүүлэх магадлал их байдаг ажээ. Гэхдээ энэ үйл явц эхлэхэд 2-3 жилийн хугацаа шаардагдах тул дунд ахимаг насны хүмүүс дотор гэдэсний хууч өвчнөө урхагаар нь бүрэн эдгээх тал дээр анхаарах нь зүйтэй байж мэднэ.

03. Буддын шашинд “Хортиг өвчинг сайтар засах судар” гэж буй. Түүний зүрхэн тарни болох “Тадъяата алантэ аламэ сриби сили сили махасижи самбобата суухаа” тарнийг боломжтой үедээ амны уншлага болгон уншаад байвал аливаа төрлийн хортиг өвчинг хоггүй болтол эмчлэн засах боломжтой байдаг тухай дээхнэ нэг бичлэг оруулж байсан санагдана. Хортиг гэдэг нь өмөн үү, хорт хавдрын жинхэнэ монгол нэрийдэл юм.

04. “Өмөн үү бол өвчин биш.” гэдэг нь бодууштай үг аж.

Related Articles

Back to top button