Uncategorized

Энэтхэгт 70 настай эмэгтэй хүү төрүүлжээ

Энэтхэгт 70 настай эмэгтэй хүү төрүүлжээ. Үр шилжүүлэн суулгаснаар ийнхүү эхнэр нөхөр хоёр хүүхэдтэй болсон ба энэ нь түүний анхны төрөлт гэнэ. Ханилж суугаад 40 жил болсон ч хүүхэдтэй болж чадаагүй аж.

Өдгөө 70 настай Дживунбен Рабари болон түүний 75 настай нөхөр Мальдхари ханилаад 45 жил болсон ч үр хүүхэдтэй болж чадаагүй тул үр шилжүүлэн суулгах мэргэжлийн эмнэлэгт ханджээ.

“Тэднийг анх манай эмнэлэгт ирэхэд ийм насан дээр хүүхэд төрүүлэх ямар ч боломжгүй гэж зөвлөсөн ч тэд туслахыг гуйсаар л байсан. Тэдний хамаатнууд ч үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэдтэй болсон гэсэн. Энэ бол миний харж байгаагүй хамгийн ховор төрөлт” гэж эмч Нареш Бханушали ярив.

Эхнэр нөхөр хоёр Энэтхэгийн Гуджарат мужийн Кемора гэх тосгонд аж төрдөг ба тэдний хэн нь ч уншиж, бичиж чадахгүй бичиг үсэг мэдэхгүй аж.

Эхнэр нь бүр хэдэн онд мэндэлсэн болохыг нь нотлох иргэний үнэмлэх ч байхгүй байсан ба өөрийнх нь ярьснаар тэр ойролцоогоор 70 настай гэжээ.

Related Articles

Back to top button