Uncategorized

ҮХРИЙН СҮҮ нь маш их хүчийг өөртөө шингээсэн байдаг

ҮХРИЙН СҮҮ нь маш их хүчийг өөртөө шингээсэн байдаг. Нарийн төлөвт сүү нь хүний оюуны бүтцэд нөлөөлдөг. Ямар ч сүү. Гэхдээ үхрийн сүү онцгой хүчтэй.

Жаахан хүүхдийг багаас нь хөхний сүүгээр хооллодгийг бид мэднэ. Тэгснээр тэр өсдөг, хөгждөг. Түүнд ямар ч асуудал үүсдэггүй. Аюурведэд бичигдсэнээр, эх хүн хэдий чинээ урт удаан хугацаанд хүүхдээ хөхний сүүгээрээ хооллоно төдий чинээ ихээр хүүхэд нь ээждээ хайртай, татагдалтай, асрамж, халамжтай байдаг хэмээсэн. Яагаад гэвэл сүү нь нарийн эрчмийг дамжуулах онцгой чанарыг өөртөө шингээсэн.

Сүү нь хайрын хүчээр бүрэлдэн бий болдог. Үнээ мөн л бидний нэг ээж. Тэрээр тодорхой зорилготойгоор буюу хүмүүст сүүгээ өгөхийн тулд бэлчээрт гардаг. Тэр энэ талаар л боддог гэдгийг та мэдэх үү? Тэр гэртээ эргэн ирээд, мөөрч, түүнийг саахыг гуйдаг. Хүмүүс түүний сүүг уухад маш их баяр баяслыг мэдэрдэг.

Хүн сүү уумагц тархины нарийн эд болон нарийн бие хөгжиж эхлэнэ. Сүү нь сарны бүтээгдэхүүн. Хэрэв та сувдыг харчихаад сүүг харвал тэдний эрчим энерги адил төстэй болохыг ойлгоно. Үүнийг анзаарч байсан уу? Тэр ч бүү хэл Энэтхэгт гол горхин дахь сувдыг аваад сүүнд хийж байлгахад тэр маш гоёмсог цагаан болдог. Голын сувднаас тэнгисийн сувд гарган авна гэсэн үг. Гэх мэтийн ийм технологиуд бий.. Иймээс сүү нь Сартай холбоотой бөгөөд түүнд ожас хүч оршиж байдаг.

Ведийн зурхайч Сергей Серебряковын лекцээс

Сарлагийн сүү: Хурц чанартай, тослогийн хувьд бусад малын сүүнээс хавьгүй их, чихэрлэг, сүлрэх нь хонь, ямааны сүүнээс ялимгүй дутуу. Сарлагийн сүү хий дарах боловч бадгана, шар өвчин үүсгэнэ.
Сарлагийн сүүний өрөм нь бараг 2 хуруу зузаан /3-4 см/ арвин байдаг. Түүнийг хайлуулж, шар тос эсвэл тэр чигт нь гүзээнд савлаж агааргүй болтол нягтруулан дагтаршуулж исэлдүүлэн цагаан тос хийнэ. Мөн сэрүүн, сүүдэр газар хатааж хадгална. 3-н жил хадгалсан сарлагийн шар тосыг эмэнд тооцдог.
Сарлагийн сүүний тараг нь маш нягт бүрэлдэлттэй элэг мэт болдог тул шим тэжээл өндөр, элдэв чийг бамын эсрэг үйлчилгээтэй болно. Ийм учраас сарлагийн сүүний тараг нь монголчуудын хамгийн дуртай идээ юм.

Монгол үнээний сүү: Сүүнийхээ гарцаар сарлагаас илүү боловч бусад малын сүүнээс шингэн, тослог нь хонь, ямааны сүүнээс багавтар, чихэрлэг багатай, сүлрэх чанараараа бусад малынхаас дутуу. Гэвч шим тэжээллэг, илчлэг чанараар тэгш сайн учир өдөр тутмын хоол ундаанд маш тохиромжтой гэж үздэг. Үнээний сүүний шим төгөлдөр тул, уушгины архаг өвчинг арилгана. Зарим тохиолдолд гэдэс дотрыг цэвэрлэх, хортой эм танг даруулж уухад үнээний сүү цэвэр, түүхий сүү илүү тохиромжтой. Мөн улаан монгол үхрийн халуун сүүгээр чийг бам, ядаргаа, сульдаа, дотрын элдэв хууч өвчнүүдийг анагаан эмчилдэг.

Энэ сүүний тараг, аарц маш өвөрмөц сайхан амттай байдаг тул монголчуудын хамгийн дуртай хоол болдог. Энэ малын сүү нь монголчуудын цагаан идээний хэрэглээний дийлэнх хэсгийг эзэлдэг.

Related Articles

Back to top button