Uncategorized

Өнөөдөр “ТЭРГЭЛ САР”тай өдөр. 2021.10.20.

ТЭРГЭЛ САР бүр өөр өөр нэр, утга агуулга, шинж чанартай, энэ үеэр хийж гүйцэлдүүлэх ЗАН ҮЙЛ, ЗАСАЛ ДОМ ч өөр өөр.

Дэлхийн хүмүүс 10р сарын энэ ТЭРГЭЛ САРыг “анчны сар”, “цуст сар”, “аяллын сар”, “навч унах сар”, “арван хүйтний сар” гм-ээр нэрлэдэг, МАШ ХҮЧТЭЙ ТЭРГЭЛ САР. Энэ ТЭРГЭЛ САР Монголын цагаар 20:56 цагт жинхэнэ ТЭРГЭЛ ТОЙРОГ болж хамгийн хүчтэй байх юм.

Энэ өдөр юу хийж болох, юу хийж болохгүй, ДОМ ЗАН ҮЙЛ нь ямар гээд басхүү учиртай. Энэ талаар та бүхэндээ товчхон хэлж бичиж өгье өө:

● ХОРИГЛОХ ЗҮЙЛ:

  1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэж болохгүй;
  2. Ойр дотныхонтой, эргэн тойрны хүмүүстэй хэл ам хэрүүл хийж огт болохгүй, шүүмжлэх ч хэрэггүй. Ер нь энэ өдөр өөрийн СЭТГЭЛ ХӨДЛӨЛ, СӨРӨГ ААШ ЗАН дээр анхаарч, амар амгалан байх нь маш чухал;
  3. ЗЭЭЛ АВЧ, ӨГЧ болохгүй.
  4. Том хэмжээний ажил, төсөл эхлүүлсний хэрэггүй;
  5. Өөрийн дарга, захирагчтай энэ өдөр ойр харилцахгүй байсан нь дээр;
  6. Ямар нэгэн том зүйл худалдан авах, гэрээ хэлцэл хийх гэвээс маш болгоомжтой, ухаантай хандах;
  7. Дэмий зүйлд МӨНГӨ ҮРЭХ өндөр магадлалтай тул анхаарал болгоомжтой байх;
  8. Машин тэрэг барьж явахдаа тун болгоомжтой явах, аваар осол гарах магадлал бий.

☆ ХИЙВЭЛ ЗОХИЛТОЙ ЗҮЙЛ:

  1. Сүнслэг гэгээлэг, далд чадамжийн хөгжил дээрээ төвлөрөх; Энэ өдөр маш өндөр мэдрэмж, хүчтэй эрчим энергитэй байх мөч.
  2. Ажлын ширээн дээрээ НИЛ ЯГААН БОЛОР, ОБСИДИАН/хар өнгийн чулуу бий/ зэрэг хүчтэй чулууг тавьж ажил хэргээ хүччүүлэх;
  3. Өөрийнхөө САНХҮҮгийн орлогыг өсгөх боломж дээр анхаарлаа хандуулах, өөрийгөө хөгжүүлэх, ажил бизнесээ өргөжүүлж хөгжүүлэх тодорхой бага ч гэсэн үйл сэдэж хийх;
  4. Маш удаан хугацаанд хэрэгжих ажил хэргийг санаачилж болно;
  5. Гэр орондоо өөрийн гэр бүлийн хуучин ТҮҮХээс ярьж хөөрөлдөх;
  6. ТОЛЬ, ЧУЛУУгаар мэргэлж болно.
  7. Хэрвээ ТА өөрийн заяаны ХАНЬийн талаар бодож, хайж байгаа бол энэ өдөр ямар нэгэн үйлдэл эхлүүлбэл өлзийтэй, амар сайн гэдэг, гэхдээ ХУРИМ ХИЙХэд тийм ч таатай өдөр бус;

ЗАН ҮЙЛ, ДОМ

  1. Энэ орой шөнө, цонхны хөшгөө бүрэн татаж сарны сөрөг эрчмийг гэртээ оруулахгүй байлгахыг анхаарна уу.
  2. Маш сайхан БАЯСИЛГАЛыг 30-60 минутын туршид үйлдэж өөртөө ЭРЧИМ ЭНЕРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийж болно.

Гурван ДОМ зааж өгье, итгэж чадваас нөлөөлдөг л зан үйл дээ.

Нэг. МӨНГӨНИЙ ЕС. МӨНГӨНий СУВАГаа нээх, санхүүгийн таатай байдлыг бий болгох, мөнгийг татах ДОМ. Маш сайхан өндөр сэтгэлээр, баясалгалж үйлдэнэ. Энэ өдөр МӨНГӨний ЕС нөлөөлнө. °УЛААН ӨНГИЙН ҮЗЭГ, МАРКЕР…аар баруун гараараа ЗҮҮН ГАРЫН БУГУЙН дотор талд ЕС-ийн ТООГ бичнэ. Солгой гартай хүмүүс эсрэгээр нь. °Монголын 20:56 цагт л бичнэ. °Бичихдээ дараахь шившлэгийг хэлнэ: “Нэрээ хэлээд БИ ӨӨРТӨӨ ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН КОД-ТООГ БИЧИЖ ЦОГЦЛООЖ БАЙНА” нэг удаа хэлэхэд хангалттай. КОД-ТОО нь нэгэнт таны аурад бэхлэгдсэн учраас зурсан хэсэг арилахад санаа зовох хэрэггүй ээ.

Хоёр. ХАЙРыг татах. ° Энэ өдрийн аль ч цагт үйлдэж болно. ° Аягатай цэвэр УС хэрэгтэй. ° Зүүн гартаа аягатай усаа бариад УСандаа дараахь шившлэгийг хэлнэ: “Дээд хүчин таниас хүсэх нь, /нэрээ хэлээд/ миний заяаны ХАНИЙ ХАЙРыг мэдэрч, хайраар бялхахад минь ТУСАЛЖ ДЭМНЭНЭ ҮҮ. Хуримаа хийж, УРАГ УДМЫН ХЭЛХЭЭ ХОЛБООгоо нэгтгэх нь миний хамгийн чухал ЗОРИЛГО байх болно. ДЭЭД ХҮЧИН ТА л надад миний заяаны ХАНИА ТАТАХ, ДУУДАХ, УЧРАХ, ГЭР БҮЛЭЭ ЦОГЦЛООХод хүч эрчим хайрлах юм. Та минь тусалж дэмнэнэ үү. Хэлснээр минь болог, ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ” °Гурван удаа хэлнэ.° Аягатай усаа цонхны тавцан дээрээ тавина, дараа өдрийн өглөөг хүртэл.° Маргааш нь энэ усаараа нүүрээ угаана.

Гурав. САЙН САЙХНЫГ ДУУДАХ° Энэ өдөр өөрийнхөө хамгийн сэтгэлд ойр дотно, сайхан байдаг зүйлийг,.. ээмэг бугуйвч, бөгж, хамгаалалтын зүүлт, хэрэгсэл юу ч байж болно, сонгоно.° Орой энэ зүйлээ цонхны тавцан дээр тавиад дараахь шившлэгийг хэлнэ: “САР САР САР ҮЗЭСГЭЛЭНТ САРАН ИЖИЙ МИНЬ/нэрээ хэлээд/ надад АЗ ХИЙМОРЬ, САЙН САЙХАН БҮХНИЙ ХААЛГЫГ НЭЭЖ ӨГНӨ ҮҮ ҮЛЭМЖИТ ТАНЫ ХҮЧ ЭРЧМЭЭР өөрийн зүүлт хэрэгслээ цэнэглэж байна ҮРГЭЛЖИД АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТ ОЛОЛТЫГ ӨӨРТӨӨ ТАТАЖ БАЙНА ҮЙЛ ҮЙЛС МИНЬ ДЭЛГЭРЧ ҮР ӨГӨӨЖӨӨР ДҮҮРЭН БАЙГ ЭЭ. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ ” нэг удаа хэлнэ.° Ингээд өөрийн эд зүйлээ цонхны тавцан дээр шөнө үлдээнэ.° Маргааш өглөө нь түүнийгээ зүүж хэрэглээд явна.° Энэ зүйл нь бүтэн сарын турш танд сайн сайхныг татах болно. Дараагийн ТЭРГЭЛ САРтай өдөр дахин цэнэглэж хэрэглэж болно.

Заа та бүхэндээ АМЖИЛТ, АЗ ЖАРГАЛ, АМАР АМГАЛАН, АШДЫН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ ЭЭ

GiigEL Naran udgan, Narangerel

Related Articles

Back to top button