Uncategorized

ДАРХЛАА МУУДНА ГЭДЭГ Ц УС БУЛИНГАРТСАНЫ ТЭМДЭГ

Дархлаагаа сайжруулахын тулд цу саа тэтгэнэ. Яаж тэтгэх вэ гэвэл, үхрийн булууны яс, ясны шилбэ, бүдрэн, шийр тагалцгийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж, шаргал туяат цагаан шөл гаргаж уувал энэ нь цу.с төлжүүлэх шөл болдог. Цу.с алдаж тамирдсан, цу.с багатай, ц.усны дутагдалд орсон ямар ч хүнд ийм шөлийг өгөхөд хурдан тэнхээждэг.

Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхэж хэрэглэхэд ч ц.усыг төлжүүлнээ. Тосыг нь өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгтээ халуун дүүгтэл үрж, илж хэрэглэнэ шүү.

“Монгол домч” судар дахь энэ мэдээллийг 2 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлснээс хойш өвдгөөр хатгаж, шилбээр сэнгэнэдэг нь алга болж, огт оргүй байсан хумсны угийн хонь хүртэл гарч ирсэн нь ясны сийрэгжилтээс аврагдсаныг илэрхийлнэ. Дархлаа сайтай хүмүнээс корона байтухай нь айх тул олдоцтой, өртөг багатай, бие махбодид шингэц сайтай ардын эмчилгээгээ болхи гэж гололгүй, буруу гэж таягдалгүй хэрэглээд үзээрэй.

Ядаж төрөх насны охинтой бол төрөхдөө тэнхээтэй, ц.ус багадалт үгүй, төрсөн нялх нь биерхүү, эрүүл чийрэг, цахиур нь хүртэл 3 сартайдаа цухуйх нь гайхам. Эр эм, хөгшин залуугүй цар тахлаас дархлаажиж, царай зүс өнгөжиж, алсдаа ц.ус харвахгүй, цуцаж майжганахгүй, зүрхний шигдээс болохгүй, зүүлэглэж зөнөхгүй, таяг тулахгүй тэнхээтэй өтлөх бэлтгэл хангагдана. Дээрх өвчлөлүүдээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг.

Бидний эцэг эх яс сайтай байсны нэг нууц энэ юм билээ. Энэ эмчилгээг “Ханамал”ясны гурилтай хослуулаарай. Их дэлгүүрийн Органик тасгаас ясны гурилаа байнга авдаг. Нэгийг нь эдгээвч нөгөөг нь өвчлүүлдэг эм тариаг шүтэж, халаасаа хоослолгүй Монголдоо Монголоо бүтэцгээе.

сору from МядагмааТэнгэр Монгол Газар.

Related Articles

Back to top button