Uncategorized

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ХСҮТ-ийн түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүг шалгуулахаар АТГ-д өгчээ

Хавдрын эмнэлэгийн байрны нэг хэсгийг хувийн эмнэлэгт түрээслүүлж, гадна зогсоолыг нь хүртэл төлбөртэй болгосон Хавдар судлалын үндэсний төвийн өмнөх болон одоогийн удирдлагуудыг эмч ажилчид нь шалгуулахаар АТГ-д ханджээ.

Тус төвд авлигал, хээл хахууль, удирдлагуудын хувийн ашиг сонирхол нь өвдөж зовсон олон хүний эрхийг зөрчиж, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсаар байна. Наад зах нь эмнэлэг ачааллаа дийлэхгүй гэсэн мөртлөө зүүн жигүүрээ тэр чигт нь хувийн эмнэлэгт түрээсэлсэн байх жишээтэй. Үүний үр дагаврыг өвдөж зовсон хүмүүс эдэлж байгаа ч тэд энэ хууль бус зүйлтэй тэмцэж чаддаггүй.

Харин тус эмнэлэг дотор ажиллаж байгаа эмч ажилчид нь үйлдвэрчний эвлэлээрээ нэгдэн эмнэлэгтээ нүүрлэсэн авлигалын сүлжээг шалгуулахаар АТГ-т хандаад байна Хавдар судлалын Үндэсний төвд нүүрлэсэн хууль бус зүйстэй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ч холбогдсон байна. Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүнд нэр дэвшихдээ өөрийн найз Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Энэ нь Ж.Чинбүрэн тус эмнэлэгт бий болгосон өөрийн давуу байдлаа үргэлжлүүлэх сонирхол гэж эмч ажилчид нь үздэг . Тэднийг шалгуулах үндэслэл нь:

1. ХСҮТ-ийн ажилчид болон иргэдэд үйлчилдэг хоолны газрыг CU-д түрээслээд 2 жил болж байгаа ч сонгон шалгаруулалт болсон эсэх нь эргэлзээтэй шилэн дансны мэдээлэлд тусгагдаагүй.

2. ХСҮТ-ийн зүүн жигүүрийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажилладаг байсан Люксмед компаний охин компани Медпортал компанид түрээслээд 4 жил болж байна. Энэ хугацаанд түрээс, тог цахилгаан усны мөнгө төлөөгүй

3. ХСҮТ-ийн гадна зогсоолыг төлбөртэй болгосон боловч 2020 оны 1 сараас хойш зогсоолын мөнгө эмнэлэгт огт ороогүй. Зогсоол хариуцсан компанитай түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү ямар хамааралтайг шалгуулах

4. ХСҮТ-ийн бүхий л засвар үйлчилгээг Ж.Чинбүрэнгийн найзын компани гүйцэтгэдэг. Уг найзын нь эхнэр ХСҮТ-ийн аж ахуй хариуцсан дарга хийдэг

5. ХСҮТ-ийн ажилчдын байрнаас 4 байрыг Хүний нөөцийн албаны дарга Д. Мөнхтуяа нь албан тушаалаа ашиглан авсан.

Эдгээр асуудлыг шалгуулахаар ХСҮТ-ийн эмч ажилчид АТГ-т ханджээ

Related Articles

Back to top button