Uncategorized

26 сая төгрөгөөр 2 баавгайг тайга руу “зөөнө”

Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс баавгайтай тэмцэхэд 26 сая зарцуулахаар болжээ.

Аймгийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан уг шийдвэрт, Засаг даргын нөөц хөрөнгийг баавгай унтуулдаг буу, зөөвөрлөхөд шаардлагатай зүйлсийг авах гэнэ. Энэ хүрээнд хоёр баавгайг унтуулж тайгад зөөвөрлөхөөр төлөвлөжээ.

Тодруулбал, Цагаан-Уул суманд айлын хотноос үхэр барьсан хоёр баавгайг ийнхүү “нүүлгэх” гэнэ. Өмнө нь ч бас баавгайн бамбарууш айлын хотхонд орж ирсэн  аж. Үүнийгээ  иргэдийг аюулгүй тайван байдлыг хадгалахын тулд хэмээн тайлбарласан байна.  

Идэш тэжээлгүй болсон зэрлэг амьтдаас иргэдийг хамгаалах нь зөв. Нөгөө талд зөвхөн хоёр баавгайг тайга руу зөөхөд л  26 саяыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах нь.

Ийм хэмжээний мөнгийг цар тахлын хүндхэн үед зарцуулах нь хэр зүйтэй вэ?

Аймгийн Засаг даргын Тамгын газрын шилэн данснаас 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, таван саяас дээш худалдан авсан бараа бүтээгдэхүүний жагсаалтад баавгайн ан агнуур, зөөвөрлөхөд зориулж худалдан авсан ямар нэгэн бараа бүтээгдэхүүн байхгүй болохыг харж болох юм.

Related Articles

Back to top button