Uncategorized

ТАНИЛЦ: Э.Оюунболд, Б.Уртнасан​, Н.Батсайхан, Б.Хадбаатар нараас допинг илэрчээ

Гурван тэгш ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 16, 17-ны өдөр зохион байгуулагдаж, 512 бөх оролцсон билээ. 

Тус барилдаанд оролцсон 18 бөхөөс допингийн шинжилгээ авахад дөрвөн дээжээс допинг илэрсэн талаар МҮБХ-ноос дөнгөж сая мэдээлсэн. Энэ талаар Монголын Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав хэлэхдээ “Допинг илэрсэн дөрвөн бөх B сорьцын шинжилгээгээ өгөх эсэх хариугаа өгөхөөс нааш нэрсийг зарлахгүй. Хүсэлт гаргаагүй тохиолдолд шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ” гэж хэлсэн билээ. 

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр Э.Оюунболд, аймгийн заан Б.Уртнасан, аймгийн арслан Н.Батсайхан,  аймгийн арслан Б.Хадбаатар нарын бөхчүүдийн А сорьцоос допинг илэрчээ.

Өнөөдөр /2021.10.28/ 17 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооноос бөхчүүдийн допингийн хариуг олон нийтэд зарлалаа. Хүй долоо худагт 500 гаруй бөх барилдсанаас 18 бөхийн сорьцийг Допингийн эсрэг үндэсний төвөөс БНСУ руу явуулсан байсан юм. Хамгийн сүүлийн А сорьцийг есдүгээр сарын 27-ны өдөр ирүүлснээр бөхчүүдийн сорьц бүрдсэн байна. Харамсалтай нь дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрлээ гэдгийг МҮБХ-оос мэдээллээ. Бөхчүүдэд шинжилгээний хариуг танилцуулж, допинг илэрсэн бөхчүүд Б сорьц өгөх эсэхээ 10 хоногийн дотор ирүүлэх юм байна. Одоогоор бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй, бөхчүүдэд бүрэн танилцуулж дууссаны дараа зарлана гэлээ. Мөн АТГ-т 38 бөх шалгагдаж байгаа гэдэг мэдээлэл өнгөрсөн жил гарч байсан. Тэгвэл уг хэрэг хаагдсан. Учир нь 38 тамирчин гэдгийг бөхчүүд хэмээн мэдээлсэн гэлээ. 

Допинг илэрсэн дөрвөн бөхөөс хэд хэдэн төрлийн допингийн төрлийн бодис илэрсэн гэдгийг хэллээ. 

Эх сурвалж: zarig.mn

Related Articles

Back to top button