Uncategorized

УИХ-ын гишүүн асан Г.Уянга: Сардаа дор хаяж 2 удаа мсж явуулах юм уу, эсвэл утсаар яриад “БУРХАН НЬ БАЙНА, ХҮСЛЭЭ ХЭЛ!” гэдэг юм.

УИХ-ын гишүүн асан Г.Уянга сэтгүүлч мэргэжилтэй болоод ч тэрлүү сошиол орчинд ихээхэн идэвхтэй нэгэн билээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа нэгэн сайхан пост нийтэлсэн нь анхаарал татсан юм.

Г.Уянга: “Миний муу хөгшин сардаа дор хаяж 2 удаа мсж явуулах юм уу, эсвэл утсаар яриад “БУРХАН НЬ БАЙНА, ХҮСЛЭЭ ХЭЛ!” гэдэг юм.

Цалин нь буусан, эсвэл ямар нэг бичлэгийн, бүтээлийн шагнал авсан гэсэн үг! Юу хүсдэг юм билээ дээ… 🙄🤔, ханиасаа хүсэх хамаг хүсэл барагдчихсан!

Оюутан байхдаа ажил хийдэг, цалингаа буухаар яг ингэж хэлдэг байсан, 25 жилийн турш тогтмол сонссон үг, тогтмол авсан мсж.

Гэхдээ би хүслээ дандаа цалин, орлогод нь тааруулдаг байсан. Заримдаа юу ч хүсмээргүй нөхцөл бидний амьдралд байсан, гэсэн ч би ямар нэг жижигхээн зүйл, жишээ нь шоколад ч юм уу хүсдэг байсан, түүнийхээ сэтгэлийг бодоод…

Удах тусам миний хүсэл багассан, түүний минь бэлэг томорсон… Харин энэ мсж, энэ үг нь улам улам хайр хүргэдэг…! 😍😊

Хань минь энэ насны минь ХҮСЛИЙГ ХАНГАГЧ ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ юм! Тийм ээ, би БУРХАНтай амьдардаг! Тэр БУРХАН намайг бас Бурханаа гэж боддог!…🤗♥️” хэмээжээ.

Related Articles

Back to top button