Uncategorized

17 настай охин “YouTube”-ийн бичлэг үзээд өрөөнөөсөө гаралгүй анхны хүүхдээ төрүүлжээ

17 настай охин өрөөнөөсөө гаралгүй “YouTube”-ийн заавартай бичлэг үзэнгээ анхны хүүхдээ төрүүлжээ. Энэ талаар ”The Independent” мэдээлжээ.

Энэ хэрэг Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Коттаккал гэх хотод болжээ. Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлснээр, 17настай охин хүүхдээ аравдугаар сарын 20-нд төрүүлсэн ч үүнийг нь охины эцэг, эх нь энэ талаар төрснөөс нь хоёр хоногийн дараа охиных нь өрөөнд нялх хүүхэд уйлах үеэр л олж мэдсэн аж.

Цагдаагийнхан тайлбарлахдаа, охины аав нь шөний ээлжинд ажилладаг байсн тул өдөр нь унтчихдаг, ээж нь хараа муутай тул охин жирэмсэн гэдгээ нууж чадсан гэжээ. Охин ч өөрөө томорч байгаа гэдсээ нуухын тулд үргэлж нэлмэгэр, сул хувцас өмсдөг байжээ.

Охин жирэмсэн болсноо мэдэнгүүтээ л “YouTube” сувгаас төрөлтийн талаар, хэрхэн төрөх талаар янз бүрийн бичлэг үзэж, судалж эхэлсэн гэнэ. Төрөлтөндөө маш нухацтай хандаж, маш сайн бэлтгэсэн тул хэний ч тусламжгүйгээр хүүхдээ төрүүлж, хүйг нь ч төвөггүйхэн салгаж чаджээ. Одоо эх, нярай хоёр эмнэлэгт байгаа аж.

Харин тэднийг эмнэлэгт хүргэж өгсний дараа хууль хамгаалагчид 21 настай залууг насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон гэх хэргээр баривчлан саатуулжээ.

Гэвч, тэд найзалж байсан, дотно харилцаатай байсан ба хоёр талын эцэг, эхчүүд нь эв зүйгээ ололцсон байна. Эцэст нь тэдний хуримыг хийхээр тохиролцжээ. Жирэмсэн болсноо нуусан нь хоёр талын гэр бүлүүд нь дургүйцэж, үл ойлголцол үүсэхээс айсандаа нууж, өөрөө хүүхдээ төрүүлсэн гэжээ.

Related Articles

Back to top button