Uncategorized

Т.ИХТАМИР: Сургуулийн захирал, багш хү чирхийлэлд өртсөн хүүхдийн талаар мэдсэн ч хүлээсэн үүргээ биелүүлээгүй зө рчил гаргасан

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд арванхоёрдугаар ангийн охин бусдын гарт онц хэ.р.ц.гийгээр а.м.иа а.л.д.сан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс хэрхэн ажиллаж байгаа талаар Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамираас тодрууллаа. 

-Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч бусдын гарт а.м.иа а.л.д.сан онц ноцтой г.э.м.т хэрэг, хү.ч.и.рхийллийг Хүний эрхийн үндэсний комиссынхон урьдчилсан байдлаар хэрхэн үзэж байгаа вэ?

    -2017 онд баталсан хуульд сургуулийн орчин дахь хү.ч.и.рхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх журам, сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг батлан гаргасан. Энэ хүрээнд сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сургуулийн дотуур байрны багш, эцэг эхийн оролцоо, сургуулийн дотуур байранд байгаа хо.хирогч хамгааллын асуудал, гэ.мт хэрэг зө.рчил, хү.чирхийлэл дарамтаас урьдчилан сэргийлэх тухай зааж өгсөн байдаг.

    Сургуулийн захирал хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд сургууль дээрээ хүүхэд хамгаалах баг ажиллуулах ёстой. Дээрх тохиолдлын хувьд дүрэм, журам хангалтгүй, хариуцлагагүй, хүүхдийн хү.чирхийлэлд өртсөн талаар мэдсэн, сэжиг таамаг гарсан ч тохиолдлыг шалгаж эрх бүхий ца.гдаа, хүүхдийн яаралтай тусламжийн 108 утас, хүүхдийн эрхийн улсын байцаагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна.

-Эл аймшигт хэрэг Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль сургуулийн орчинд хэрэгждэггүй гэдгийг баталлаа гэж ойлгож болох уу?

    -2016 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг батлан гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой маш олон дүрэм, журам батлагдсан. Хууль, дүрэм, журмын хэрэгжилт бодит байдал дээр хангалтгүй байгаа нь тус гэмт хэргийн жишээ болон Хүний эрхийн үндэсний комисст ирж буй хүүхдийн эрхийн зө.рчилтэй холбоотой  гомдол мэдээллээс харагдаж байна. Гарсан хууль, дүрэм, журмыг биелүүлж ажиллах, аймаг, нийслэлийн боловсролын газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар харьяалагдах чиг үүргийн байгууллагууд хяналт тавьж, хэрэгжилтийг хангаж ажиллах нь зүйтэй байна. Мөн дүрэм, журмын хэрэгжилт хангалтгүйгээс гадна багш, сургуулийн удирдлага, эцэг, эхчүүдийн харилцаа, хүүхэд хамгаалах бодлого хэрэгжүүлэх хамтын ажиллагаа сул байгааг илтгэж байна. Дотуур байр бол эцэг эхээс хол байгаа хүүхдүүдийн амьдрах гэр орон, багш, ажилтнууд эцэг эхийнх нь үүргийг орлох ёстой. Хүүхэд 0-18 нас хүртлээ эцэг, эхийн болон төрийн онцгой хамгаалалтад байх үүрэгтэй.

-Бусдын гарт а.м.и.а а.л.д.сан 17 настай охинд тулгарч буй асуудыг багш, сургуулийн захирал нь мэдсэн ч тоогоогүй орхисон байсан. Цаашид ангийн багш, сургуулийн захирал хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллахад хэрхэн анхаарах вэ?

     -Хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс хууль, тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах, эцэг, эхчүүд хүүхдэдээ хараа хяналт тавих, ямар нэгэн мэдээлэл авсан бол түүнийг илрүүлэх ажлууд журамлагдсан байгаа. Ангийн багш, сургуулийн удирдлага үүргээ биелүүлээгүй байгаагаар дуусахгүй. Шат шатны хяналтын механизмаа хэрэгжүүлээгүй төрийн байгууллагуудын асуудал яригдах ёстой.

-Хүний эрхийн үндэсний комисс гомдлын дагуу хяналт, шалгалт хийдэг үү. Дээрх тохиолдолд хэрхэн ажиллаж байгаа вэ?

    -Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гомдол мэдээлэл хүлээж авдаг. Гомдол мэдээлэл албан ёсоор ирээгүй ч гэсэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлын мэдээллийн мөрөөр ажилладаг. Гомдол ирээгүй бол ажиллахгүй гэх ойлголт байхгүй. Тэгэхээр олон нийтэд гарч буй хүний эрхтэй холбоотой асуудлууд дээр Хүний эрхийн комисс ажиллаж, хяналт, шалгалт хийж явуулах боломжтой. Энэ тохиолдлын хувьд анхааралтай судалж, холбогдох мэдээллийг цуглуулж, ажиллаж байна. Хүүхдийг хү.чирхийлэл, да.рамтад өртөөд байгааг мэдсэн мөртлөө хариуцлагагүй хандсан асуудлыг сургууль, дотуур байрны орчинд хүүхдийг дарамт хү.чирхийллээс урьдчилан сэргийлэх тал дээр хэрхэн ажиллах тухай холбогдох эрх мэдэл албан тушаалтнуудад хүргүүлнэ. Хоёрдугаарт, Хүний эрхийн үндэсний комисс жил бүр УИХ-д Монгол Улсад хүний эрх чөлөөний  байдлын талаарх илтгэлийг өргөн барьдаг. Гэр бүлийн хү.чирхийлэл, хо.хирогч хамгааллын асуудлаар илтгэл өргөн барихаар ажиллаж байна. Гэ.мт хэ.ргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хү.чирхийллийн эсрэг үндэсний төв болон бусад холбогдох байгууллагатай хамтарч, 20 аймгийн хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байр зэрэг хо.хирогч хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа.

Related Articles

Back to top button