Uncategorized

Багийнхаа хамтрагчийг гэмтээх гэж хүмүүс хөлсөлжээ

Францын хөлбөмбөгийн ПСЖ багт том асуудал гарчээ. Тодруулбал, ПСЖ-ийн эмэгтэй хөлбөмбөгийн багийн тамирчин Амината Диалло танхай этгээдүүд хөлсөлж, ижил байрлал дээр тоглодог багийн хамтрагч Хейра Хамрауиг гэмтээх захиалга өгсөн гэж Францын хууль хяналтынхан үзэн мөрдлөгийн ажил эхлүүлээд байна.

Хэрэг явдал өнгөрөгч Баасан гаригт ПСЖ-ийн эмэгтэй хөлбөмбөгийн багийнхан хамтдаа оройн зоог барьсны дараа болжээ. Үдэшлэг дууссан хойно гэрийн зүг нийлдэг Амината Диалло, Хейра Хамрауи нар хамтдаа харьж явах замд гэнэт зэ.всэглэсэн этгээдүүд тэдний машин руу дайрч, Хамрауигийн хөл рүү төмрөөр цохиж гэ.мтээжээ. Харин Амината ямар ч гэ.мтэл авалгүй зугтааж амжсан гэнэ.

Францын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Хейра Хамрауи нь өнгөрсөн зун Испанийн Барселона багаас ПСЖ-д ирсэн бөгөөд түүнийг ирснээс хойш Амината Диаллод талбайд гарч, өөрийгөө харуулах боломж олдоогүй аж. ПСЖ багийн мэдэгдэлд “Багийн зүгээс Амината Диаллог клубын тоглогчид халдсан хэргийн мө.р.дөн бай.цаалтын ажиллагаатай холбогдуулан Версаль дахь ца.гдаагийн хэлтэс дээр саа.туулагдаж байгааг мэдэгдэж байна” гэжээ.

ПСЖ-ийн эмэгтэй баг өчигдөр/2021.11.10/ УЕФА эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн хүрээнд Испанийн Реал Мадридыг 4-0 гэсэн харьцаатай хожиход Амината Диалло ха.лдлагад өртсөн Хейра Хамрауиг орлож, гараанд гарчээ.

Өдгөө 31 настай Хейра Хамраоуигийн хувьд Испанийн Барселона багийн бүрэлдэхүүнд байхдаа боломжит бүхий л тэмцээнүүдэд түрүүлж байсан бол 26 настай Амината Диалло нь дөнгөж танигдаж эхэлж байсан залуу тамирчин аж.

Related Articles

Back to top button