Uncategorized

УИХ-ын гишүүн Н.Учрал: Аав минь төрдөө үнсүүлж Ардын багш цолоор шагнагдсан сайхан өдөр

Аав минь төрдөө үнсүүлж Ардын багш цолоор шагнагдсан сайхан өдөр

Миний аав бол торгон мэдрэмжтэй, түмний төлөө сэтгэлтэй, оюутан шавь нарынхаа дундаа оргилж чаддаг багш хүн. Хүүхэд байхад минь жаахан хүү гэлгүй шүлгээ уншиж түүхээ ярьж Чингис хаанаар амьсгалуулж миний хүүхэд насны баатар Ну погодигийн дүр бус, Эсвэл аль нэгэн үлгэрийн баатар биш Тэмүүжин хаанаар үлдсэн.

Өөрийн шүлгээ 6 настайгаас минь уншиж өгөөд л, хүүгийнхээ зохиосон шүлгийг бичиж аваад надад эргүүлж уншиж өгдөг хүүхдийнхээ хүсэл, эрмэлзлэлийг хамгийн сайн мэдэрдэг сайн аав. Орой үдэш гадуур дэмий тэнэлээ гэж таван салаа боов амсуулахын оронд таван цагийн лекц уншаад дахиад хэзээ ч алдаа гаргах эрхгүй болгож чаддаг жинхэнэ сурган хүмүүжүүлэгч.

Чингис гэж хэн ч дуугардаггүй байхад Чингис хааны нэрэмжит Их засаг сургуулиа байгуулж УБ хотноо анх удаа Чингис хааны хөшөөг сүндэрлүүлчихээд Өвөр Монголоос Чингисийн онгоны тайлга тахилгач нарыг авчирч хөшөөг нь амилуулж чадсан стандарт бус сэтгэдэг оюун ухаантан. Шинэ үеийг сурган хүмүүжүүлэхийн төлөө гадаад харилцаагаа өргөжүүлж Их засаг, Чингис Соосэг байгуулан боловсрол, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, худалдааны салбарт бахдам амжилт олсон шилдэг сэтгэгч .

60 гаруй судалгаа шинжилгээний бүтээл туурвиж олон арван ном зохиол бүтээн ОХУ-д Шинжлэх ухааны доктор хамгаалж Дэлхийн Ректоруудын Удирдах зөвлөлд багтдаг нэртэй соён гэгээрүүлэгч. Хувийн сургууль байгуулна гэж зорьж 40 оюутантай 3 өрөөг түрээслэн анхлан сургуулиа байгуулж 2 цогцолбортой, 12 салбар сургуультай, 7000 оюутан, 500 эрдэмтэн багш нартай Их британд магадлан итгэмжлэгдсэн их сургуулийг цогцлоож 20000 гаруй төгсөгчийг нийгэмд бэлтгэсэн гавъяат багш.

Ханьдаа хайр халамжтай сайн нөхөр, хүүхдүүд, ач зээ нарынхаа сайн аав, сайн өвөө нь болсон тандаа Ардын багш цолоор шагнагдсанд нь халуун баяр хүргэж аз жаргал, эрүүл энхийг хүсье. …

Боловсролын салбарын 100 жилээр Монгол Улсын Ерөнхийлөгч хувийн их, дээд сургуулиудын орон зайг тамгалсан, цуцашгүй хөдөлмөрлөсөн олон сайхан эрхэмүүдийн сэтгэл, зүтгэлийг ааваар минь төлөөлүүлж бахдам үнэлсэн гайхалтай өдөр байв..

Боловсролд хүн сэтгэлд гаргах ёстой гэсэн таны үзэл суртлаар хүмүүжсэн болохоор хүү нь ч гэсэн боловсролыг чин сэтгэлээсээ хайрладаг…

Баяртай, бахархалтай байна.

Related Articles

Back to top button