Uncategorized

Г.Алтантүрүү: Багын найзыг минь Тунгалагийн хүү болгоод баахан түгээжээ

“Танайд хоноё” нэвтрүүлэгт Б.Тунгалаг гэдэг бүсгүй оролцсон нь олны хүндлэлийг ихэд хүлээсэн билээ.

“Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу” гээд инээмсэглэсэн түүний эгэл амьдралыг харуулсан нэвтрүүлгийг сэтгүүлч Г.Алтантүрүү бэлтгэсэн юм.

“Сэтгүүлч Г.Алтантүрүү Тунгалагийн том хүүтэй уулзжээ. Ээжтэйгээ их адилхан юм” гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Энэ нь ташаа мэдээлэл, андуурал болохыг Алтантүрүү мэдэгдэн, залруулга хийв.

Тэрбээр “Багын найзыг минь Тунгалагийн хүү болгоод баахан түгээжээ. Овортой царайтай миний л буруу байхдаа. Хүүхэд шиг царайтай гээд найзыгаа ч буруутгалаа. Батаа маань харь нутгаас сүр дуулиантай ирлээ дээ.

Тунгалагийн хүүхдүүдийн хувьд нас биед хүрсэн эрчүүд болсон. Өөрийхөө хоёр хүүд хүсдэг хамгийн сайн сайхныг тэр хоёртоо хүснэ. Уулзахын ерөөл өргье дөө” гэжээ.

Related Articles

Back to top button