Uncategorized

Хэзээ ч арилж, хэрхэвч бүдгэрэхгүй шарх

Бодит түүх

Бурмаа айлын ууган охин. Тэрээр цэцэрлэгийн насны нэг дүүтэй бөгөөд өөрөө сумынхаа есөн жилийн сургалттай дунд сургуулийн төгсөх ангийн сурагч. Бурмаа хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэлтэй нэгэн бөгөөд шалмаг хөдөлгөөнтэй, шаггүй авьяастай.

Тэднийх удам дамжсан малчин өрх. Гэхдээ эцэг, эх нь ууган охиноо хөдөө хөхрүүлж, гадаа гандуулахгүй гэсэндээ суралцах ая, тавыг нь аль байдгаараа хангахыг хичээнэ. Гэсэн хэдий ч бүл, хүч дутмаг учир мал, ахуйгаа орхиод сумын төвд ирж, суурьших боломж хомс. Тиймээс ууган охин нь зарим жил айлд, зарим жил сургуулийн дотуур байранд ам.ьдардаг байв. Дунд сургууль төгсөх жил нь эцэг нь охиноо дахиж “айлын тогоо харуулахгүй” гэсэндээ дүүгийнхээ хашаанд гэр барьж, төвхнүүлэв.

Ийнхүү Бурмаа гэр толгойлж, авга ах нь дүүгийнхээ ая тух, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээлээ.

Харамсалтай нь эцгийн санасан, охины хүссэн талаар болов. Эцгийнх нь итгэж, охины найдаж байсан авга ахынх нь дотнын найз гэрийг нь эзгүйчилж, охины бие, сэтгэл, хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, ирээдүйг нь бу.зарлаж орхисон юм. Ийнхүү Бурмаа 16 насандаа ээж боллоо. Дунд ангиа төгсөлгүй хүүхэдтэй болсон тул сургуулиасаа хөөгдөж, үеийнхэндээ гадуурхагдаж, үерхдэг байсан хөвгүүндээ ч хаягдав. Түүгээр ч зогсохгүй, ахынхаа найзын толгойг эргүүлж, айл гэр үймүүлсэн гэж гүтгэгдэн, бусдын хо.рон үг, хо.рссон харцанд сий.чүүлэх болов. Ийнхүү хөөрхий охин ээж болохтойгоо зэрэгцэн хүүхэд нас, хөөр баяр, хүсэл мөрөөдлөө гээсэн юм.

Дээрх үйл явдал одоогоос 11 жилийн өмнө болсон бөгөөд мэдээлэгчийн хүсэлтээр нэрийг нь өөрчлөв. Бурмаа одоо 27 настай. Тэрээр өнөө хэр хүнтэй суугаагүй бөгөөд дунд ангиа ч дүүргэж чадалгүй сургуулиасаа гарч, мал маллажээ. Тэрээр СУИС-д суралцаж, жүжигчин болох хүсэлтэй байсан тухайгаа өгүүлсэн юм. Мартаж чаддаггүй ч санаж зүрхэлдэггүй алсарсан мөрөөдлийнхөө тухай тэрээр “Үеийнхэн амжилттай явааг харахаар зүрх шимширдэг. Атаархсандаа биш шүү. Би ч тэдэн шиг гялалзаж болох байсан гэж бодохоор хэтэрхий харамсалтай, хөөрхийлөлтэй санагддаг. Аав, ээж хоёр минь хүүхдээ үлдээгээд хот хүрээ ор гэж ятгадаг байсан ч хүн чинь цагаа тулахаар “үрдээ хүлэгдчихдэг” юм билээ. Эцэг, эхийгээ мөн ч их зо.воосон доо. Миний туулсан амьдралыг өөр нэг ч эмэгтэй бүү үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг” гэж ярьсан юм. Хөөрхий эмэгтэйн хувь тавилан, хүсэл мөрөөдлийг булингартуулсан өнөөх этгээд ямар ч я.л, ший.тгэл аваагүй бөгөөд түүний эхнэр, хадмууд нь нялх биетэй, бяцхан Бурмааг цөөнгүй жил да.рамталж, даапалжээ. Түүнчлэн хүүхдээ эцэгтэй нь уулзуулахгүй, насан туршдаа өөрөө тэжээн, тэтгэж өсгөнө гэх амыг нь албан ёсоор аваад, аль болох зайтай ам.ьдрахыг шаардаж, тулгасан талаар хэлж байлаа.

Дээр өгүүлсэн жишээ бол зөвхөн нэг эмэгтэйн ам.ьдрал, нэг хүний ээдрээтэй түүх биш юм. Монголд мянга, мянган эмэгтэй Бурмаагийнх шиг зо,влон туулж, бие сэтгэл, ирээдүйгээ эрэмдэглүүлсээр л байна.

Бэ.лгийн хү.чирхийлэлд өртсөн охидын бие сэтгэлийг эмчилдэггүй

2020 онд байдлаар Монгол Улсын хэмжээнд 0-18 насны 607465 охин байгаа бол тэдний 85203 нь өсвөр насных (15-18 нас) юм. Эдгээр охидын цөөнгүй нь бэ.лгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэ.мт хэ.ргийн хо.хирогч болдог аж. Тодруулбал, сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд 1400 орчим охин бэ.лгийн хү.чирхийлэлд өртжээ. Түүнчлэн энэ төрлийн гэ.мт хэ.рэг жил бүр нэмэгдэж байна. Тодруулбал, 2017 онд 138 охин бэ.лгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэ.мт хэ.ргийн хо.хирогч болсон бол 2020 онд тус тоо 350 болж өсжээ. Мөн 2021 оны эхний найман сарын байдлаар энэ төрлийн гэ.мт хэ.рэг 228 бүртгэгдсэн байна. Гэхдээ энэ бол зөвхөн ил болж, ца.гдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо, мэдээлэл юм. Нүд, чихнээс далд хэчнээн охин бие сэтгэлээ эрэ.мдэглүүлж буйг тооцоолох боломжгүй юм.

Хуульч Р.Булгамаа

Сүүлийн таван жилийн байдлаар Монгол Улсад 1400 орчим охин бэ.лгийн хү.чирхийлэлд өртсөн байна. Ийм но.цтой гэ.мт хэ.ргийг та.слан зо.гсоох шаардлагатай. Хүүхдийн эсрэг бэ.лгийн хү.чирхийллийн гэ.мт хэ.рэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас зөвхөн гэ.мт хэ.рэгтэнд хо.рих я.л оногдуулдаг, эсвэл ха.риуцлага хүлээлгэж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Гэ.мт хэ.ргийн хо.хирогч болсон хүүхдүүдийн сэтгэл санааны хо.хирлыг нь тооцон нөхөн олговор олгодог зохицуулалт манай улсад байдаггүй. Мөн хү.чирхийллийн гэ.мт хэ.рэг үйлдэгдэх орчин нь ахуйн шинжтэй болж байгаа нь анхаарал татаж байна. Хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр салбар дундын зохицуулалтыг сайжруулахад төрийн нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байна.

Жилд 4000 охид ээж болж, тэдний 70 хувь нь өрх толгойлдог

Охидын эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс хийсэн судалгаагаар жилд 4000 орчим өсвөр насны охин хүүхэд төрүүлдэг аж. Түүнчлэн статистик мэдээллийн нэгдсэн санд байршуулсан мэдээллээс харахад, 1000 төрөлт тутмын 30 гаруй хувийг 10-19 насны жирэмслэлт эзэлж байна. Хамгийн харамсалтай нь, тэдний 70 гаруй хувь нь өрх толгойлж, хүүхдээ ганцаараа өсгөдөг. Өөрөөр хэлбэл, хүүхдээ төрүүлж буй охидын дийлэнх нь хүсээгүй жирэмслэлт, хү.чирхийллийн зо.лиос болж буй юм.

Түүнчлэн өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охид эрүүл мэнд, нийгэмд, эдийн засаг, сэтгэл зүйн олон бэрхшээлтэй тулгардаг. Гэтэл тэднийг нийгэмшүүлэх, бие, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь анхаарах нэгдсэн бодлого дутагдалтай байна.

НҮБ-аас эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах, жирэмсэн охидыг сургуульд нь үргэлжлүүлэн суралцуулах, залуу эхчүүдийг төрсний дараа буцаан нийгэмшүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх зөвлөмжийг манай улсад ирүүлсэн байдаг. Гэхдээ дээрх зөвлөмж дорвитой хэрэгжиж, тодорхой ажил бололгүй өнөөг хүрчээ. Өсвөр насандаа жирэмсэн болсон охидыг нийгэмшүүлэх, тэдний суралцах, хөгжих боломжийг хангах зайлшгүй шаардлагатай байна.

Үр хө.ндөлт ба өөрийн ам.ь

Энэ оны байдлаар хүүхэдтэй 5000 орчим өсвөр насны охин байна. Гэхдээ энэ бол хүүхдээ тээгээд, төрүүлсэн охид. Харин хэчнээн нь жирэмсэн болоод үр хө.ндөлт хийлгэж буйг тодорхойлоход бэрх юм. Түүнчлэн энэ төрлийн судалгаа, мэдээлэл нэн ховор байдаг аж. Үр зул.буулах эмийг хуу.ль бусаар буюу гар дээрээс худалдаалдаг үзэгдэл өнөө хэр бий. Тодруулбал, зах худалдааны төвүүдээс болон цахим хуудсаар дамжуулан үр зул.буулах, баталгаагүй, хямд үнэтэй эм худалдаж авч ахуйн хүрээнд хэрэглээд ам.ь нас, эрүүл мэндээрээ хо.хирох тохиолдол цөөнгүй гардаг аж. Түүнчлэн зөвшөөрөлгүй эмнэлэгт үр хө.ндөлт хийлгэх тохиолдол ч элбэг. Ийнхүү тусгай зөвшөөрөлгүй, хувийн эмнэлэгт үр хө.ндүүлсэн болон гар дээрээс үр хө.ндүүлэх эм авч хэрэглэсэн эмэгтэйчүүдийн тоо, мэдээллийг хянах боломжгүй юм.

Энэ талаар НЭМГ-ын Эх барих эмэгтэйчүүдийн НҮЭМ-ийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Р.Октябрь хэвлэлд мэдээлэл өгчээ. Тэрээр “Үр хө.ндүүлж буй эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь 25-аас доош насныхан байна. Зөвшөөрөлтэй эмнэлэгт өдөрт 40-50 эмэгтэй үр хөндүүлдэг. Харин зөвшөөрөлгүй эмнэлэгт хэчнээн эмэгтэй үр хөндүүлж байгааг мэдэх боломжгүй. Энэ нь маш эрсдэлтэй. 2019 онд 20 эх эн.дсэний тав нь үр хө.ндөлтийн улмаас ам.иа а.л.д.сан. Тиймээс энэ асуудлыг бодлогоор зохицуулах цаг болсон” гэжээ.

Өсвөр насны охид БЗХӨ-өөр өвчлөх тохиолдол элбэг

Өсвөр насныхан БЗХӨ-ний халдвар авах тохиолдол буурахгүй байгаа нь зайлшгүй анхаарах шаардлагатай асуудал юм. БЗХӨ-нөөр өвчлөгсдийн 30 гаруй хувийг 15-19 насныхан эзэлж байна. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн нэгэн өрхийн эмнэлгийн эмч мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Ихэвчлэн 15-40 насныхан БЗХӨ-өөр өвчилдөг. 15-19 насны охид багагүй хувийг эзэлдэг. Ихэвчлэн за.г хүйтэн, тэ.мбүүгээр өвчилж байна. Жирэмсэн хүн ч өвдчихсөн л байдаг. Ялангуяа, хотын төвөөс а.л.с.лагдсан хороо учир асуудал бүр ч их. Охидын тухайд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг дутмаг байдгийн улмаас эрт жирэмсэлж, элдэв өвчинд өртөж байна. Түүнчлэн хэн нэгний дарамт, шахалтад өртсөн байх тохиолдол элбэг. Хамгийн гол нь эцэг, эхийн хараа хяналт сул байна. Аав, ээжүүд хүүхдийнхээ нас, биеийн онцлогийг ойлгож, нээлттэй ярилцдаг байх хэрэгтэй. Охид БЗХӨ авсан болон жирэмсэн болсноо эцэг, эхдээ хэлэхээс эмээх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэсэн юм.

Хэрхэвч дөжирч, хэзээ ч энгийнээр хүлээж авч, хүлээн зөвшөөрч болохгүй асуудал бол охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал. Охид ариун бол төр ариун. Энэ зөвхөн тусгаар тогтнол, цу.с ясны асуудал биш юм. Эрүүл нийгэм, эрүүл иргэн, эрүүл ирээдүйг бүтээхийн тулд охидоо хамгаалах зайлшгүй шаардлагатай байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Related Articles

Back to top button