Uncategorized

Л.Оюун-Эрдэнэ Ц.Анандбазарын Жуков дахь газрын асуудлыг шалгаж, дахин танилцуулах үүрэг Хотын даргад өгчээ

Одоогоос гурван сарын өмнө буюу 2021 оны зургадугаар сарын 01-нд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил Жуковын талбайн газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон.

Тодруулбал, “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрладаг талбайн ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг зөвшөөрлийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг даалгасан.

Гэвч энэ газар сулраагүй, эцэслэсэн шийд одоог хүртэл гараагүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн байна.

Жуковын хөшөөний ард байрлах УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын гэгдэх газрын асуудлыг шалгаж үзээд дахин танилцуулах үүрэг хотын даргад өгсөн. Шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар асуудлыг шалгуулах боломжтой” гэлээ.

Одоогоос гурван сарын өмнө буюу 2021 оны зургадугаар сарын 01-нд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил Жуковын талбайн газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон.

Related Articles

Back to top button