Uncategorized

БОКСЫН ХОЛБООНООС Э.ЦЭНДБААТАРЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Монголын боксын холбооны удирдах зөвлөл МУГТ Э.Цэндбаатарын гомдлыг хэлэлцэв. 

Э.ЦЭНДБААТАРЫГ СОРИЛ ТОГЛОЛТОД ОРУУЛАХААР БОЛОВ

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан билээ.

Гэхдээ Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан. Үүний дагуу өнөөдөр Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар боллоо. Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм.

Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан байна.

Э.Цэндбаатарын жинд өрсөлдөхөөр болсон О.Тулгатай түүнийг халз тулалдуулж ялсныг нь ДАШТ-л явуулна гэв.

Related Articles

Back to top button