Uncategorized

Бүтэн амьдрал киноны Номин буюу жүжигчин З.Онон: 15-н жилийн өмнө зурагаа ингэж татуулаад, сайн байна уу амьдрал минь гээд хөтлөлцөөд хөл тавьж байжээ

Эмоци продакшны жүжигчин З.Онон сүүлийн үед Бүтэн амьдрал хэмээх бүрэн хэмжээний олон ангит кинонд тоглож монгол түмнийг байлдан дагуулсан.

Тэгвэл тэрээр 1987 оны 11 сарын 13 буюу энэ өдөр айлын ууган охин болон төржээ. Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөж X-tuts продакшнд ажиллаж байсан харин одоо Эмоци продакшны туршлагатай жүжигчдийн нэг болжээ.

Тэрээр дуучин П.Идэржавхлантай 2018 оны 6 сарын 23нд гэр бүл болж дэр нэгтгэсэн билээ. Дуучин Идэржавхлан нь “Энэ насны хайр” тоглолтынхоо үеэр хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавьж гэнэтийн бэлэг барьсан байдаг. Тэд Соёл урлагийн их сургуулийн оюутны байранд амьдарч байхдаа танилцаж, гэр бүл болсон гэдэг.

Тэрээр саяхан өөрийн цахим хуудаснаа “Хань минь чамдаа би ямар хайртай гэж сананаа, чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй эээээээээээ 🎼🎼🎼 15-н жилийн өмнө зурагаа ингэж татуулаад, сайн байна уу амьдрал минь гээд хөтлөлцөөд хөл тавьж байжээ. Хэдэн төрсөн өдрийг хамтдаа угтсан байх уу хэхэ 🤗🤗🤗❤️❤️❤️Хайртай шүү чамдаа, хязгааргүй их ❤️❤️❤️ Бүх зүйлд нь баярлаж, хайрлаж явдаг шүү хань минь 4н охиноос нь” хэмээн нөхөртөө төрсөн өдрийн мэнд хүргэсэн юм.

Олон хэцүү зүйлийг туулан энэ амьдралыг босгосон хэмээн нэгэн ярилцлаганд яриа өгч байсан. Түрээсийн байрнаасаа хүртэл хөөгдөөд чемодантайгаа гудманд гарч байлаа гэж өгүүлж байсан тэрээр одоо хүүхдүүдийнхээ ээж, халамжит сайхан гэргийн амьдралаар аж төрөн сайхан амьдарч байна.

Related Articles

Back to top button