Uncategorized

Аутизмтай хүүг олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл бичсэнийх нь төлөө баривчилжээ

Аутизмтай өсвөр насны хүү Telegram сүлжээнд эрх баригч намыг эсэргүүцсэн сэтгэгдэл бичээд баривчлагдсан тохиолдол өнгөрсөн зургадугаар сард Камбож улсад гарчээ. Хүүг одоо болтол суллаагүй байгаа тул НҮБ-ын шинжээчид ихэд эмзэглэж мэдэгдэл гаргасан байна.

Хүүг Сованна Чая гэдэг бөгөөд энэ жил 16 настай аж. Аутизмтай, гэрийнхнийх нь хэлснээр есөн нас хүртлээ огт ярьж байгаагүй.

Хүүхдүүд шоглоод байдаг тул ихэвчлэн ганцаараа л байдаг, цаг нөхцөөхийн тулд хүүхдийн тоглоомын талбайн хогийг цэвэрлэдэг байсан. Ярилаа гэхэд ганц нэг үг хэлж, ихдээ 2-3 үг холбодог хүүхэд гэнэ.

Хүүгийн эцэг нь Камбожийн үндэсний авралын намд өндөр албан тушаал хашиж байгаад одоо шоронд хоригдож буй. Ээж нь хүүгээ энэ намын арга хэмжээнд дагуулан очиж байсан учир хүү унтлагынхаа өрөөний ханыг энэ намын далбааны өнгөөр будуулсан бөгөөд Кхмерийн эзэнт улсын хамгийн хүчирхэг хаан Жаявармана VII-гийн зургийг ханандаа хадсан байжээ.

Баривчлагдах болсон шалтгааны тухайд, нэгэн эр аавыг нь муулж байхыг мэдээд хэрүүлийн шинжтэй хариу бичсэнээс үүдэлтэй гэнэ. Хэрүүл хийсэн хүн нь Канадад амьдардаг камбож хүн бөгөөд чухам энэ хүн хуулийн байгууллагад мэдэгдсэнээр хүү хоригджээ.

20 орчим цагдаа нэрийг нь бүсэлж байгаад зургаа нь хүчээр орж баривчилсан гэж хүүгийн ээж ярьж байна.      

Related Articles

Back to top button