Uncategorized

С.Оюун: Таван толгой цахилгаан станцыг нүүрс, сэргээгдэх эрчим хүчний, холимог системтэй байгуулах нь зөв

“Төслийн эдийн засгийг хөгжүүлье” сэдэвт бүтэн өдрийн хурлыг PMI Mongolia байгууллага зохион байгуулж байна. Илтгэгчид Шангри Ла зочид буудалд цуглан, илтгэлээ танилцуулж, оролцогчид цахимаар оролцож байна.

18 дахь Ерөнхий сайд М.Энхсайхан, “Уур амьсгалын ногоон сан”-гийн Гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюун, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл Клечески, Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Б.Болд нар илтгэл тавьсан юм.

Доктор Санжаасүрэнгийн Оюуны товч танилцуулга:
Тэрээр нөөцийн удирдлага, түншлэл, харилцаа холбоо, төлөөлөгчийн ажлыг хариуцан гүйцэтгэдэг. НҮБ-ын Байгаль орчны Ассамблей, НҮБ-ын Байгаль орчны Удирдах Зөвлөлийн анхны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан (2014-2016 он) бөгөөд тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, усны аюулгүй байдлын төлөөх салбарт идэвхтэй төлөөлөгч байсан юм.

Рио Тинто хэрэглэгчийн хувьд санхүүжүүлэх болов уу. Гэвч энэ группийн хувьцаа эзэмшигчид эсэргүүцэх магадлал бий тул холимог цахилгаан станц байгуулах нь зөв.

2016-2018 онд усны аюулгүй байдлыг хангах 3000 гаруй байгууллагын олон талт талбар болох “Дэлхийн Усны Түншлэл”-ийн тэргүүнээр ажилласан. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүнээр таван удаа дараалан сонгогдож (1998, 2016), Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд (2012-2014), Гадаад хэргийн сайдаар (2007-2008) тус тус ажилласан.

Ардчилал, нийгэм, хүний эрхийг хамгаалах чиглэлээр залуучуудын манлайлал, боловсролыг дэмжигч Монголын тэргүүлэгч ТББ болох Зориг сангийн үүсгэн байгуулагч бөгөөд “Монголын Тусгай Олимпын Хороо”-г удирдан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг идэвхтэй хамгаалж ирсэн билээ. С.Оюун нь Прага хотын Карлова их сургуулийг төгссөн бөгөөд Их Британийн Кембрижийн их сургуульд Дэлхийн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

“Уур амьсгалын ногоон сан”-гийн Гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюуны илтгэлийг хүргэе. Тэрээр ногоон хөгжлийн олон улсын чиг хандлагыг танилцуулав.

-НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлыг та бүхэн анзаарч, мэдээлэл авч буй байх. БНСУ, Япон, АНУ-, БНХАУ-ын удирдагчид 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 0 болгохоор амлав. Уур амьсгалын өөрчлөлт маш хурдтай явагдаж байна. 20-30 жилийн өмнө бид дэлхийн уур амьсгал гэж юу юм бэ гэж гайхаж эргэлзэж байв. Харин одоо юу хийх вэ гэдэгт илүүтэй төвлөрч байна. Шинэ залуу үеийнхэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй ажиллах боллоо. 2050 он гэхэд хүлэмжийн хийг 0 болгохын тул маш их инновац  нэвтрүүлэх, их мөнгө зарцуулах шаардлагатай. Нийт 120 улс хүлэмжийн хий бууруулахаар амлав. Одоогийн хүлэмжийн хийг 2030 он гэхэд 50 хувь бууруулах шаардлагатай.  

Дэлхийн удирдагчид саяхныг хүртэл улс төр, эдийн засгийн асуудал ярьдаг байсан бол одоо олон улсын хурлаар цаг уурын өөрчлөлтийг хөндөх болов. Ган, цементийн үйлдвэрүүд хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг. Тээврийн салбарт цахилгаан машинууд нэвтэрч, зах зээлийг их хурдан эзэлж байна. Европын холбоо, АНУ, БНХАУ-д хэдийнэ өргөн хэрэглээнд нэвтрэв. Сөүл, Токио хотууд 2030 он гэхэд дизель хөдөлгүүртэй машиныг хориглохоо мэдэгдлээ. Иймд “Форд”, “Женерал моторс” гэх мэт авто машины томоохон үйлдвэрлэгчид хүлэмжийн хийг бууруулах амлалтад нэгдсэн.

АНУ-ын цахилгаан авто машин үйлдвэрлэгч компани болох “Тесла”-гийн үнэлгээ 2010 оноос хойш 700 тэрбум ам.доллар болж өслөө. Бизнесийн хөгжлийн чиг хандлага хүссэн хүсээгүй ногоон бодлого руу орж байна. Сүүлийн жилүүдэд нүүрсэнд оруулах хөрөнгө оруулалт буурч, сэргээгдэх эрчим хүчинд оруулах санхүүжилт өсөв. Сэргээгдэх эрчим хүч хүрэн эрчим хүчтэй өрсөлдөх хэмжээнд очлоо. Нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэх байгууллага байхгүй болсон, Дэлхийн банк, АХБ, ЕСБХБ энэ бодлогоо танилцуулсан.

“Таван толгой цахилгаан станц”-ын санхүүжилтийг олон улсын банкууд өгөхөд хэцүү. Харин Рио Тинто хэрэглэгчийн хувьд санхүүжүүлэх болов уу. Гэвч энэ группийн хувьцаа эзэмшигчид эсэргүүцэх магадлал бий тул холимог цахилгаан станц байгуулах нь зөв.
Яагаад ногоон бодлого чухал болов? Дэлхийн хэрэглээ хурдан өөрчлөгдөж байна. Дундаж анги гурав дахин өсөхийн зэрэгцээ энэ ангийн хэрэглээ ч өссөөр байна. Дэлхийн хүн амын тоо ч өслөө. Дэлхийн даац хэтэрч байгаа тул бид цаашид өөрөөр явах шаардлага үүслээ. Ирэх 15 жилд дэд бүтцийн хөрөнгө оруулалт ихээхэн өснө.
Миний ажиллаж буй байгууллага нийт санхүүжилтийнхээ 40 хувийг төрийн, 60 хувийг хувийн хэвшилд олгодог. Ногоон барилгын стандарт нэвтрүүлэх, сургалт явуулах ажлууд хийдэг. 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Дэлхийн банк, АХБ болон Хас, ХХБ-д бид итгэмжлэл олгон хамтран ажилладаг. Хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулах төслүүдийг танилцуулдаг. Монгол Улс ч Парисын гэрээгээр амлалт авсан.            

Бид дэлхийн чиг хандлагаас хоцорч болохгүй. Энэ салбар руу эрт орвол маш их боломж бий. учир нь санхүүжилт нь хүү багатай.

Би нэг жишээ танилцуулъя. Бид Чилийн говь цөлд сэргээгдэх эрчим хүчний төслийг санхүүжүүлсэн юм. Усан цэнэгт цахилгаан станцыг нарны эрчим хүчтэй хавсарган, холимог станц байгуулна. Нийт өртөг нь 1 тэрбум ам.доллар. Бид эхлээд 60 сая ам.доллар оруулан, хувь эзэмшсэн. Гэхдээ алдагдал хүлээвэл тэр алдагдлыг хариуцах баталгаа гаргаснаар дараагийн хөрөнгө оруулалтууд хурдан гарч ирдэг. Шинэлэг технологиор барих станц Номхон далайн эрэг дээр байрлана.

Хувийн хэвшилтэй заавал хамтран ажиллах нь зөв. Монголд бид арваад төслийг дэмжсэн. Дийлэнх нь батлагдаад удаагүй байна.  Гэр хороололд загвар болох эко хороолол байгуулна. Манайх 3/1-ийг, АХБ 3/1-ийг, үлдсэнийг нь Засгийн  газар гаргана. Монгол дундаж орлоготой улс болсон тул олон улсаас буцалтгүй тусламж авах боломжгүй болсон ч манай байгууллагаас тодорхой хэмжээний буцалтгүй тусламж үзүүлнэ. Гэр хорооллыг бүгдийг ногооруулах хэцүү. Тэнд 200 мянган өрх бий.

Бид дэлхийн чиг хандлагаас хоцорч болохгүй. Энэ салбар руу эрт орвол маш их боломж бий. учир нь санхүүжилт нь хүү багатай. Монгол ногоон бонд гаргах хэрэгтэй. Хүлэмжийн хийг бууруулахын тулд зөвхөн мод тарих нь хангалтгүй. Маш олон орон ногоон хөгжлийн бодлогод түлхүү анхаарч эхэллээ. Дан ганц БОАЖЯ манлайлах биш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гээд төр бүхэлдээ энэ чиглэлд анхаарвал амжилтад хүрнэ гэв.               

Related Articles

Back to top button