Uncategorized

Цогоо гуайн ерөөлөөр учирсан охин нь түүхээ хуваалцжээ

Монголын кино урлагийн алтан үеийн нэг МУГЖ Ё.Цог гуайг танихгүй хүн ховор. Өндөр насыг зооглож буй хэдий ч реклам сурталчилгаа, кинонд тоглож харагддаг. Тэрээр урд шөнө яаралтай хагалгаанд оржээ. Сайхан жүжигчиндээ хурдан эдгэрч тэнхэрхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Түүний охин Эрдэнэцэцэг энэ талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэнийг уншигч та бүхэндээ хүргэе.

Тэрбээр “Найзууддаа эхлээд хэлэхгүй бол санаа нь зовчих байх😊 Аав маань киноны зураг авалтанд хөдөө орон нутгаар сар яваад ирэхдээ гэнэт бие нь өвдөн хүндэрч хуучин ходоодны шарх сэдэрсэн байх магадлалтай хэмээн урд шөнө яаралтай хагалгаанд орсон юм. Бид хоёрын түүхийг товчхон сийрүүлээдхэе кк 😊

Ерөөлөөр учирсан аав минь бол өнөөгийн МУГЖ Ё.Цог юм. Ээжтэй минь амьдраад даруй 20 д жил болжээ. Би энэ сайхан хүнийг ааваа л гэж дууддаг. Бид хоёрт олон төстэй зан чанар байдаг болохоор тэрүү хурц шазруун зангийнх нь цаана ямар их зөөлөн буулттай хүн байдгийг мэддэг болохоор бүр их хайр минь хүрдэг. Ээжийг минь өвдөхөд хамгийн их асарч халамжилж хань болдог хүн бол энэ л хүн. Хүнд хүн илүүддэггүй хүний тус маш ихээ гэгчээр хүн ханьтай байна гэдэг маш чухал.

Төрсөн аав минь Эр хүн олзонд,Эрвээхий дөлөнд гэгчээр сэргэлэн овсгоотой,гүйлгээ ухаан өндөр,зурна бичнэ,ном маш их уншина,түүнийгээ хуудас хуудсаар нь цээжилсэн бх тэр ой тогтоолт бүр агуу,дээр нь дэндүү цайлган хөөрүү зантай,дэндүү олон найз нөхөдтэй,сайхан дуулдаг,бие хаа сайтай,хүний дээд байлаа. Тиймдээ ч хүн болгон л хэргээ бүтээлгэхээрээ архи бэлэглэнэ,бас бизнесийн олзоо тэмдэглэнэ. Ээж минь архитай нь тэмцээд дийлэлгүй намайг 14 тэй байхад салж эгч бид хоёрыг хэдий ганцаараа ч хүнээс дутаалгүй элбэг дэлбэг сайхан амьдруулж явсаар одоогийн аавтай минь 27 тойд суусан юм.

Тухайн үедээ хүнтэй суух гэлээ нүдний булай гээд одоогийнхоо аав Цогоо гуайг элдэж хөөж Хүслээ ахынд очиж байлаа😅 Загнах гэж байгаан салгана гэнээ кк 🤣 Ийм л түүхтэй явж ирсэн юмдаа 😊 Тэр үед бас л аав минь хань ижлээ алдаад ганцаараа олон жил явчихсан ганцаардаж л явсан юм билээ хөөрхий 🥰 Одоо ч эвий минь хөгширч байна даа Цаг хугацаа явах тусам улам л ерөөлөөр учирсан аав минь гэж ээжээсээ дутуугүй хайр хүрдэг болждээ🥰

Төрсөн аавыгаа архинаас болж амьдарлаа үгүй хийсэн гэж уучилж чадахгүй хатуурхаж явсаар байтал 2 жилийн өмнө гэнэт өнгөрөхөд л хүн хатуу байж болохгүйг ойлгосон байдаг юм.

Харин одоо надад үлдсэн ерөөлөөр учирсан сайхан аав минь хагалгаа нь амжилттай хөнгөн байж, түргэн эдгэрч, эрүүл энх урт удаан насалж, надтай хамт удаан байгаасай л гэж залбирч сууна даа” хэмээн бичжээ.

Related Articles

Back to top button