Uncategorized

Петровис карттай бол 30, картгүй бол 20 мянгад бензин өгч эхэлжээ

Петровис Группийн зүгээс нийслэл хотод шатахууны нөөцийн хомсдол үүссэнтэй холбоотойгоор нөөцийн оновчтой удирдлага хийж, үе шаттай арга хэмжээ авч байна.

Өнөөдрөөс эхлэн Петровис Группийн 15 ШТС-аар дамжуулан АИ-92 бензинийг дараах байдлаар олгохоор боллоо.
-Петровис карт болон талоны хэрэглэгчид 30,000 төгрөг

-Бэлэн болон банкны карттай хэрэглэгчид 20,000 төгрөгөөр олгож эхэллээ.

Дизель түлш бүх ШТС-аар хэвийн олгогдсоор байна. Одоо байгаа шатахууны нөөц дээрээ тулгуурлан хүн бүрд хүртээмжтэй байлгахаар ажиллаж байна.

Петровис ШТС нь тус колонкийн картгүй бол бензин өгөхгүй байсан билээ. Тэр шийдвэрээ өөрчлөн картгүй жолооч нарт 20 мянган төгрөгөнд өгч эхэлсэн байна.

Петровис Группийн зүгээс нийслэл хотод шатахууны нөөцийн хомсдол үүссэнтэй холбоотойгоор нөөцийн оновчтой удирдлага хийж, үе шаттай арга хэмжээ авч байна.

Related Articles

Back to top button